нуух
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Нүд өвчлөхөд аньсгаас гарах цөв идээ
- 1.Юмны шигтгээг тогтоохоор тойруулан хийсэн хүрээ
- 1.Бусдад мэдэгдэж харагдахгүйгээр дарж далдлах
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | нуух |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | нууна |
| Өнгөрсөн цаг (-лаа) | нуулаа |
| Өнгөрсөн цаг (-в) | нуув |
| Өнгөрсөн цаг (-жээ) | нуужээ |
| Үйлдсэн нэр (-сан) | нуусан |
| Хэвшсэн нэр (-даг) | нуудаг |
| Холбох нөхцөл (-ж) | нууж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | нуугаад |
| Болзох нөхцөл (-вал) | нуувал |
| Хүсэх (-маар) | нуумаар |
| Захирах (-аарай) | нуугаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | нуухгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
нуух гоожих — нүдний аньсаганаас шар өнгөтэй өтгөвтөр зүйл гарах
хөөрөгний нуух — хөөрөгний толгойг тойруулан хийсэн хүрээ
малгайг нь нуух — малгайг нь далд хийх
нэрээ нуух — нэрээ хэлэхгүй нууцлах
санаа бодлоо нуух — санаа бодлоо хэлэхгүй байх
хүнээс нуух — хүнд мэдэгдэхгүйг хичээн далдлах
Хэлц үг
нуухыг нь авах гээд, нүдийг нь сохлох — сайн болгох гээд улам муутгах
Новш арвидвал гэрийн булай
Нуух арвидвал нүдний булай
Нуух үг хэлвэл
Гэртээ гурав эргээд хэл
Нуух үгийг гэртээ битгий хэл
Хээр явахдаа мориндоо битгий итгэ
Нуух үгийг
Бахдан бүү хэл
Нуурын мэлхийд ч бүү хэл
Зүйр цэцэн үг
Муу нуухаар сайн илчил
Нуувч нуруу нь илхэн
Далдлавч дал нь илхэн
Хоршоо үг
нуух далдлах — нүдэнд үзэгдэхгүй, харагдахгүй болгох, нүднээс далд хийх
нуух дарах — ямар нэгэн зүйлийг бусдад мэдэгдэхгүйг хичээн далдлах
нуух хаах — ямар нэгэн зүйлийг бусдад үзүүлж харуулахыг хүсэхгүй байх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.