нухах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Буталж нарийн ширхэгтэй болгох
- 2.Байн байн дарж үнгэх
- 3.Хутган зуурч найруулах
- 4.Ямар нэг зүйл дороос тулж дарж өвтгөх
- 5.шилжсэн утгаЮмыг байнга оролдох, хийх; цээр
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | нухах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | нухна |
| Өнгөрсөн цаг (-лаа) | нухлаа |
| Өнгөрсөн цаг (-в) | нухав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | нухжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | нухсан |
| Хэвшсэн нэр (-даг) | нухдаг |
| Холбох нөхцөл (-ж) | нухаж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | нухаад |
| Болзох нөхцөл (-вал) | нухвал |
| Хүсэх (-маар) | нухмаар |
| Захирах (-аарай) | нухаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | нухахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
эм нухах — хатуу эмийг буталж, нарийн ширхэгтэй болгох
дарь нухах — дарь бутлах
арьс нухах — элдсэн арьсны хатуу хэсгийг гараар үнгэх
гурил нухах — зуурсан гурилийн тарыг нийлүүлэх
шавар нухах — барилга зэрэгт хэрэглэх шаварт элс, цемент зэргийг хольж зуурах
ташаа нухах — хэвтэж байхад дороос хатуу зүйл тулан ташааг өвтгөх
Хэлц үг
нухаж идээд, нугалж баана — идэхээс өөр ажилгүй хүн
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.