сүйтгэх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юмыг ашиггүй, дэмий үрэн таран хийх, эвдлэн бусниулах
- 2.хуучирсанЮм худалдах.
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | сүйтгэх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | сүйтгэнэ |
| Өнгөрсөн цаг (-лаа) | сүйтгэлээ |
| Өнгөрсөн цаг (-в) | сүйтгэв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | сүйтгэжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | сүйтгэсэн |
| Хэвшсэн нэр (-даг) | сүйтгэдэг |
| Холбох нөхцөл (-ж) | сүйтгэж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | сүйтгээд |
| Болзох нөхцөл (-вал) | сүйтгэвэл |
| Хүсэх (-маар) | сүйтгэмээр |
| Захирах (-аарай) | сүйтгээрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | сүйтгэхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
айл сүйтгэх — айл бусниулах, айлын эд хөрөнгийг үгүй хийх
гэмгүй амьтан сүйтгэх — гэмгүй амьтныг хөнөөх
мөнгө сүйтгэх — мөнгө зарах, мөнгө үрэх
ном сүйтгэх — ном урж тасдан үгүй хийх
ой сүйтгэх — а.ойн модыг хайр гамгүй огтлон авах; б.ой хорхой шавжинд идэгдэн ургахгүй болох; в.гал түймрийн аюулд нэрвэгдэх
халдан сүйтгэх — хүч түрэн ирж бусниулах
хорлон сүйтгэх — санаатайгаар бусдын амь нас, эрх ашиг, эд хөрөнгө зэрэгт халдах, хор хүргэх
эвдэн сүйтгэх — бүтээн босгосон зүйлийг нурааж үгүй хийх
Хоршоо үг
сүйтгэх бусниулах — хорлон түйвээх
бүрэлгэх сүйтгэх — аливаа зүйлийг эвдлэн бусниулах, үгүй хийх
үрэх сүйтгэх — эд зүйлээ ашиггүй, дэмий үрэн таран хийх
шатаах сүйтгэх — эд юм зэргийг шатаан устгах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.