нүх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юмны сүв, цоорхой, онгорхой газар
- 2.Амьтны орогнохоор малтсан эл, гүн хонхор
- 3.Зориуд ухаж цоолсон юм;
- 4.хуучирсанЕсийн тооны ёгт нэр.
- 5.Хатуу материйлийг ухан гаргасан хонхорхой нүх
- 6.Солир унах эсвэл бөмбөг дэлбэрэх зэргээс болж үүссэн аяган хэлбэртэй хонхор
- 7.хоосон орон зай
- 8.цоорох буюу цоолох үйлдэл
- 9.хүний гараар бий болгосон онгорхой зүйл
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгhole
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | нүх |
|---|---|
| Харьяалахын тийн | нүхний |
| Заахын тийн | нүхийг |
| Өгөх орших тийн | нүхэд |
| Гарахын тийн | нүхнээс |
| Үйлдэхийн тийн | нүхээр |
| Хамтрахын тийн | нүхтэй |
| Чиглэхийн тийн | нүх рүү |
| Олон тоо | нүхнүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
нүх гаргах — онгорхой гаргах
хамрын нүх — хамрын үзүүрт байх хоёр сүв
товчны нүх — товчны голд байх жижиг сүв
агуй нүх — газар дор буюу уул хаданд тогтсон гадагш гарах амсартай хонгил, сүв
нүх сүвийг битүүлэх — онгорхой цоорхой хэсгийг хаах
нүх сүв олох — онгорхой, цоорхой хэсэг олох
нүх сүв эрэх — арга зам хайх
нүхээ малтах — арга хайх, мэх сүвэгчлэх
нүх шиг харанхуй — түнэр харанхуй
тарваганы нүх — тарваганы малтсан хонгил нүх
нүх малтах — ямар нэгэн зүйлийг хонхойлон ухах
нүхэнд унах — гүн хонхор газарт ойчих
нүхэн гэр — эрэг газрыг хөндийлөн ухаж хийсэн сууц
даалууны нүх — даалууны модонд хийсэн бага бага хонхор тэмдэг
нүх шахах — тогл. - даалууны нүхийг тохируулан өрж тоглох
Хэлц үг
нүхээ малтах — арга хайх, мэх сүвэгчилж орхих
Ер нь аль хэдийн нүхээ малтчихаад байгаа хүн билээ (С.Эрдэнэ, Цасан доорх ногоо).
↑ голдоо нүхтэй мах
↑ голоороо нүхтэй
↑ зоосны нүхээр харах
↑ нүд нь нүх, нүүр нь шир
↑ оготнын нүхээр багтах
↑ оготны нүхэнд унтах
↑ хамрын нүх нь сартайх
Могой хэдий бол
Нүх нь төдий
Нүх сахисан муур дуугүй
Нүннэйд суусан лам дуугүй
Зүйр цэцэн үг
Нүүрс барьдаг хүн нүүрээ хөөдөх нь зөв
Нөхөр муутай хүн нүхэнд унадаг нь зөв
Баядын хүүхэд зоосондоо
Баавгайн хүүхэд нүхэндээ
Хоршоо үг
нүх сүв — юман дээрх их бага цоорхой
ичээ нүх — амьтны орон гэр
үүр нүх — амьтны орогнох далд газар
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.