хотгор
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юмны хэвийн жишээнээс доош хотойж суусан байдал, гүдгэрийн эсрэг утга
- 1.ямар нэг зүйлээр хүрээлэгдсэн орон зайн нэг хэсэг
- 2.Хатуу материйлийг ухан гаргасан хонхорхой нүх
- 3.Нам дор түвшний газар нутаг
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хотгор |
|---|---|
| Харьяалахын тийн | хотгорын |
| Заахын тийн | хотгорыг |
| Өгөх орших тийн | хотгорд |
| Гарахын тийн | хотгороос |
| Үйлдэхийн тийн | хотгороор |
| Хамтрахын тийн | хотгортой |
| Чиглэхийн тийн | хотгор луу |
| Олон тоо | хотгорууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хотгор нуруутай морь — нуруу нь хотойсон морь
хонхор хотгор газар — хонхойж хотойсон газар
Хэлц үг
Хатуу хүнд буян тогтдог
Хотгор газар ус тогтдог
Ховор юмны үнэ их
Хотгор газрын өвс их
Хотгор мод эгцрэхгүй
Хожгор толгой үсжихгүй
Хоршоо үг
хотгор гүдгэр — а.доош хотойсон болон дээш товойсон байдал; б.төрх байдал, хэмжээ, гарал үүсэл, нас, түүхэн хөгжлөөрөө ялгаатай эх газар, далай тэнгисийн ёроолын овон товонгийн цогцолбор
хонхор хотгор — юмны хонхойж хотойсон байдал
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.