ойртох
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Улам ойр болох, дөхөх; гэртээ ойртох (гэртээ дөхөх), газар ойртох (зорьж яваа газрын зай улам багасах
- 2.Цаг хугацаа хүрэх шахах, шахамдах
- 3.Төрөл садны холбоо ойр болох
- 4.Харьцаа дотно болох
- 5.шилжсэн утгаЯлгаа зөрүү бага болох.
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | ойртох |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | ойртоно |
| Өнгөрсөн цаг (-лаа) | ойртлоо |
| Өнгөрсөн цаг (-в) | ойртов |
| Өнгөрсөн цаг (-жээ) | ойртжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | ойртсон |
| Хэвшсэн нэр (-даг) | ойртдог |
| Холбох нөхцөл (-ж) | ойртож |
| Урьдчилах нөхцөл (-аад) | ойртоод |
| Болзох нөхцөл (-вал) | ойртвол |
| Хүсэх (-маар) | ойртмоор |
| Захирах (-аарай) | ойртоорой |
| Үгүйсгэх (-хгүй) | ойртохгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
явах өдөр ойртох — явах өдөр дөхөх, явах цаг болж байх
өвөл ойртох — намрын улирал дуусч, өвөл шахах
цус ойртох — хамаатан садан хүмүүс хоорондоо гэрлэх
ойртохгүй байх — хэн нэгэнтэй дотносон нөхөрлөхгүй, ганцаар байх
ойртон нөхөрлөх — дотносон найзлах
Хэлц үг
нохойн дуу ойртох — а.айл ойртох; б.хийж байгаа зүйл дуусах дөхөх
↑нохойн дуу ойртох
↑ хадан гэр ойртох
↑ ханан гэр холдож, хадан гэр ойртох
↑ хөхүүрийн ам холдож, хүйтний ам ойртох
Зүйр цэцэн үг
Ойртож болдоггүй улаан барс
Халдаж болдоггүй хар хамуу
Оочих усгүй
Ойртох ханьгүй
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.