оролдлого
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ажил хөдөлмөрт гаргах санаачилга, хичээл мэрийлт
- 2.шилжсэн утгаМуу арга, заль мэх.
- 3.ямар нэг зүйлийг хийж хэрэгжүүлэхэд зориулсан чин сэтгэлийн хандлага
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | оролдлого |
|---|---|
| Харьяалахын тийн | — |
| Заахын тийн | — |
| Өгөх орших тийн | оролдлогод |
| Гарахын тийн | — |
| Үйлдэхийн тийн | — |
| Хамтрахын тийн | оролдлоготой |
| Чиглэхийн тийн | оролдлого руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
оролдлого сайтай — идэвх чармайлт сайтай
оролдлого муутай — идэвх зүтгэл муутай, санаачилгагүй
Хэлц үг
Оволзуур аашт ёроолд нь
Оролдлого сайт оройд нь
Оролдлого сайт оройд нь гарна
Хуйвалдлага сайт ёроолд нь орно
Оролдлого сайтай нь оройд нь гарна
Оволзуур ааштай нь ёроолд нь хоцорно
Зүйр цэцэн үг
Оролдлого сайт оройд нь гарна
Хоршоо үг
оролдлого санаачилга — идэвх зүтгэл
хичээл оролдлого — мэрийлт чармайлт
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.