оролдох
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ямар нэгэн зүйлийг хийж бүтээхээр чармайх, мэрийх
- 2.Гарт өртсөн юмыг дэмий хөдөлгөн барилах
- 3.Ямар нэгэн бүтэлгүй зүйл үйлдэхээр хөдлөх
- 4.шилжсэн утгаХүнийг янз бүрээр шоглож гоочлох, даажигнах
- 5.шилжсэн утгаБүсгүй хүнд сээтэн хаях.
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | оролдох |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | оролдоно |
| Өнгөрсөн цаг (-лаа) | оролдлоо |
| Өнгөрсөн цаг (-в) | оролдов |
| Өнгөрсөн цаг (-жээ) | оролджээ |
| Үйлдсэн нэр (-сан) | оролдсон |
| Хэвшсэн нэр (-даг) | оролддог |
| Холбох нөхцөл (-ж) | оролдож |
| Урьдчилах нөхцөл (-аад) | оролдоод |
| Болзох нөхцөл (-вал) | оролдвол |
| Хүсэх (-маар) | оролдмоор |
| Захирах (-аарай) | оролдоорой |
| Үгүйсгэх (-хгүй) | оролдохгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
амжилтад хүрэхийг оролдох — амжилт гаргахаар хичээн зүтгэх
дэмий юмаар оролдох — үр өгөөж багатай, ашиггүй зүйл хийхээр мэрийх
чадлаараа оролдох — чадлаараа мэрийх
өөрийгөө цагаатгахыг оролдох — өөрийгөө буруугүй хэмээн батлаж мэлзэх
оролдож байж асаах — ихэд мэрийн ноцолдож байж асаах
санаачлан оролдох — ямар нэгэн зүйлийг бүтээхээр идэвх зүтгэл гарган ажиллах
хэл сурах гэж оролдох — ямар нэгэн хэл сурах гэж ихэд хичээллэх
оролдон зүтгэх — ихэд чармайн мэрийх
үсээ оролдох — үсээ барилан зогсох
хов хутгах гэж оролдох — хүмүүсийн хооронд худал ярих
хүнээр оролдох — хүнийг элэг доог болгон наадах
Зүйр цэцэн үг
Оролдвол бүтнэ
Ховловол гутна
Оёсоор уран болдог
Оролдсоор дархан болдог
Эдээрээ оролдвол эвдэхийн тэмдэг
Эхнэрээрээ оролдвол салахын тэмдэг
Хоршоо үг
оролдох наадах — гоочлон шоолох, даажигнах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.