саахалт
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Саах тавьж болмоор ойрхон буусан айл
- 2.Хол ойрын зайг баримжаалах нэгж; саахалтын газар (саахалт айлын хоорондох газрын зай), саахалтын хэртэй (газрын хол ойр нь саахалт айлын дайтай), хол саахалтын зай (нэлээд зайтай буусан айлуудын хоорондын зай), саахалтын газраас санаагаа, айлын газраас алхаагаа цэцэн. (урьдаас бэлтгэх), саахалт эхлээрийн арга (төл малыг бэлчээрт гаргалгүй эхтэй нь хамт гэрийн ойролцоох бууцанд сэлгүүлэн маллаж төл бойжуулах нэгэн арга).
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | саахалт |
|---|---|
| Харьяалахын тийн | саахалтын |
| Заахын тийн | саахалтыг |
| Өгөх орших тийн | саахалтад |
| Гарахын тийн | саахалтаас |
| Үйлдэхийн тийн | саахалтаар |
| Хамтрахын тийн | саахалттай |
| Чиглэхийн тийн | саахалт руу |
| Олон тоо | саахалтууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
саахалт айл — зэргэлдээ буусан айл
Хэлц үг
Айл хүний амь нь нэг
Саахалт хүний санаа нь нэг
Аймаг суувал амь нэг
Саахалт суувал санаа нэг
Зүйр цэцэн үг
Айл хүний амь нэг
Саахалтын хүний санаа нэг
Саахалтын газраас санаагаа
Айлын газраас алхаагаа
Хоршоо үг
айл саахалт — ойрхон буусан айлууд, ойр зэргэлдээ
хот саахалт — а.хэд хэдээрээ хамт буусан өрх айл; б.хот хороо
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.