сахих
Тайлбар
- 1.Харж хамгаалах, манах
- 1.Өмөг түшиг болох зүйлийг бараадан амьдрах
- 2.шилжсэн утгаХоргодох, холдож чадахгүй байх
- 3.шилжсэн утгаДэргэд нь байх; өвчтөн сахих (өвчтөний хажууд байж асран сувилах
- 4.шилжсэн утгаХүлээх, отох
- 1.Дагаж мөрдөх, журамлах
Ойролцоо үг
Нийлмэл үг
гэр сахих — гэртээ үлдэж гэр орноо харгалзан манах
үүд сахих — үүд хаалгыг хамгаалах
нутаг сахих — а.төрсөн газартаа насаараа амьдрах; нүүдэл хийлгүй буйран дээрээ удаан суух; б.шилж. бүсгүй хүн хадамд гаралгүй гэртээ өтлөх
хийдийн хаяа сахих — хүрээ хийдийг бараадан амьдрах
уулын мухар сахих — уул хөвчид шүтэж түшиглэн амьдрах
гэрийн мухар сахих — ажил төрөл хийхгүй байнга байх
зам сахих — а.замын хажууд унаа хөсөг хүлээх
дүрэм сахих — дүрэм горимыг мөрдөн дагах
журмыг сахих — журам дэглэмийг мөрдөх
хэв журам сахих — нийтийн дэглэм, дүрмийг баримтлах
санваар сахих — шашин. - шашны сахилга батыг журамлан дагах
төвийг сахих — а.төв суурин газрыг бараадан амьдрах; б.асуудалд хандахдаа дундыг баримтлах
эвийг сахих — эв эеийг хичээх
элбэрэл журам сахих — эцэг эх, ах дүү, төрөл саднаа асран хүндлэх, энэрэн туслах
зоригийг сахих — хуучир. - онгон охин
Хэлц үг
голомт сахих — үе улирсан гал голомтоо хүү нь залгамжлан эзэмших, өв залгамжлах
↑бацаг сахих
↑ голомт сахих
↑ гэрийн мухар сахих
↑ хаяа сахих
↑ янагаа сахих
Сахих гэсэн сахил ч үгүй
Цохих гэсэн туулай ч үгүй
Сахих гэсэн сахилгүй
Цохих гэсэн толгойгүй
Цохих туулайгүй
Сахих санвааргүй
Зүйр цэцэн үг
Сахия гэсэн сахил ч үгүй
Саяын цохисон туулай ч үгүй
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.