Үндсэн хэсэг рүү шилжих

харах

үйл үгнэр үг/ˈxarax/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠬᠠᠷᠠᠬᠤ

Тайлбар

Iүйл үг
  1. 1.
    Нүдээр үзэх
  2. 2.
    Олж мэдэх
  3. 3.
    Горьдох, найдах, түших
  4. 4.
    Гүйлгэн унших
  5. 5.
    Хүн, амьтныг асрах, тэжээх
  6. 6.
    Гэр орон, бараа саваа сахих, сахин суух
  7. 7.
    Асрах, тэтгэх
  8. 8.
    Бэлэнчлэх
  9. 9.
    Өөрийн ашиг тусыг хичээх
  10. 10.
    Харгалзан үзэх
  11. 11.
    Эрхгүй дагах
  12. 12.
    Хандах, зүглэх, чиглэх
IIүйл үг
  1. 1.
    Арьс шир, газрын хөрс зэргийг хусах, цэвэрлэх
  2. 2.
    Харуулаар харуулдах.
нэр үг
  1. 1.
    сайн харагдахаар өндөр газар

Ойролцоо үг

Англи утга

  • үйл үгto see

Үйл үгийн хувирал

Үйлдэх нэр (-х)харах
Одоо ирээдүй цаг (-на)харна
Өнгөрсөн цаг (-лаа)харлаа
Өнгөрсөн цаг (-в)харав
Өнгөрсөн цаг (-жээ)харжээ
Үйлдсэн нэр (-сан)харсан
Хэвшсэн нэр (-даг)хардаг
Холбох нөхцөл (-ж)харж
Урьдчилах нөхцөл (-аад)хараад
Болзох нөхцөл (-вал)харвал
Хүсэх (-маар)хармаар
Захирах (-аарай)хараарай
Үгүйсгэх (-хгүй)харахгүй

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • харах эрхтэн — нүд

  • алмайран харах — гайхсандаа үг дуу байхгүй харах

  • аягүй харах — муухай харах

  • бараа харах — а.юмны бараа үзэх, үзэгдэх; б.шилж. мөр харах

  • буруу харах — а.цааш харах; б.эндүүрч таних; в.зөв зүйтэй биш зан байдал гаргах; г.нүүрээ бууруулах; д.цээр. үхэх

  • буурь харах — а.нутаг харах; б.үлдэх, хоцрох

  • жишүү харах — а.өөр тийш харах; б.шилж. нүүр өгөхгүй байх

  • занаатай харах — үзэн ядах, хорсон харах

  • зөрүү харах — а.нүүрээ буруулан зайлуулж харах; б.буруу ташаа харах; в.шилж. урвах, сэтгэл буруулах

  • зүүн нүдээр харах — а.зүүн талын нүдээрээ харах; б.шилж. хорсох, занах

  • муухай харах/аягүй харах — дургүйцсэн таагүй байдлаар хялайн ширвэж харах

  • нутаг харах — а.оршин суух орон байр барих, байгуулах газар эрэх; б.нутаг буцах, гэртээ харих

  • нүдээр харах — бодот байдлыг нүдээр үзэх

  • нэвт шувт харах — а.сайн ажиж шинжих; б.янз байдлыг ихэд сонирхон нүд салгалгүй харах; в.шилж. хийсэн хэргийг нь, хэлэх үгийг нь хэлүүлэлтгүй мэдэж байх

  • ойрыг харах — а.ойроос үзэх; б.шилж. өнөө маргаашийг бодох

  • олж харах — эрсний эцэст тохиолдон харах

  • өнгө харах — а.ямар өнгөтэйг нь мэдэхийг хичээх; б.хүнийг царай зүсээр нь ялгах

  • өөд харах — а.ямар нэгэн осол эндэл байгааг нь ажиглан харах; б.хүний сул талыг ашиглахаар тандах

  • өөдөө харах — а.дээшээ харах; б.шилж. эрхэм дээдэст хандах

  • өсгөдөг шилээр харах — томруулж харах

  • сөрөм харах — а.нэг нүдээр харах; б.шилж. басамжлах, тоомсорлохгүй байх, эс ойшоох

  • уруугаа харах — а.доошоо хандсан байх; б.эд юм буруу талаараа харсан байх

  • ханатал харах — хүслээ гүйцтэл харах

  • хоёр нүдээрээ харах — чухам юу болсныг сайн мэдэх

  • холыг харах — а.алс холын юм үзэх; б.шилж. алс хэтийг бодож болгоомжлох

  • хулгайгаар харах — сэм харах, өөрийгөө мдэгдэлгүй далдуур харах

  • шилийг нь харах — а.хүсээгүй хүнийг арайхийж явуулах; б.хэрэг явдал дуусах

  • шил шилээ харах — ар араасаа харах

  • ширтэн харах — удаанаар харах

  • ширүүнээр харах — ихэд догшин янзтай, ихэд хатуурхсан янзтай харах

  • алдаагаа харах — алдаагаа олж мэдэх

  • өө сэв харах — бусдын гэм дутагдлыг олж өөлөх

  • гүйлгэн харах — тогтуун бус хурдан уншаад өнгөрөх

  • сонин харах — сонин өнгөц уншаад өнгөрөх

  • амиа харах — а.өөртөө санаа тавих; б.шилж. хол хөндий байх, зожиг нийцгүй байх

  • мал харах — а.мал тэжээх, мал маллах; б.мал эрэх

  • хүүхэд харах — хүүхэд асарч хүмүүжүүлэх

  • эцэг эхээ харах — эцэг эхээ тэтгэх, асрах

  • гэр бараа харах — гэрээ сахих

  • харж хандах — халамж анхаарал тавих

  • … болон өөр 12

Хэлц үг

  • ам харах — хүний юу хэлэхийг хүлээн суух

  • гар харах — хахууль авч байж хэргийг нь гүйцэлдүүлэх гэх

  • далим харах — а.ташрамыг бодох; б.өө сэв гаргахыг хүлээх

  • духаараа харах — а.толгойгоо тонгойлгон нүдний дээд хэсгээр харах; б.шилж. уурлах янз үзүүлэх, аягүй байдал гаргах

  • хүний гар харах — бусдын эрхшээлд автагдан, эрхгүй дагах болох

  • нааш харах — тус дэм болох, санаа тавих

  • цааш харах — үхэх

  • морь харах — мөр харах

  • мөр харах — бие засах

  • өөд нар харах — өөдлөх, дэвжих

  • нүүр харах — тал тохой татаж ялгавартай үзэх, дээр дор ялгаварлан үзэх

  • тал харах/нүүр тал харах — танил дотныхоо хүнийг илүүчлэн үзэх, дээр доор, сайн муугаар ялгаварлан үзэх

  • тогоо харах — айлд ямар ч эрх мэдэлгүй амьдрах

  • дээгүүр харах — ихэмсэг зан гаргах

  • хялайн харах — гадуурхах, муугаар хандах

  • нүдээ ширгэтэл харах — ихэд харуулдан хүлээх

  • зоосны нүхээр харах — бүхнийг ашиг хонжоо, мөнгөөр цэгнэх

  • илүү харж билүү долоох — бусдын өөрөөсөө давуутайд атаархан янз бүрийн юм ярьж явах

  • хүний царай харах — бусдын эрхшээлд эрхгүй орж автагдах, бусдыг царайчлах

  • хүний ам харах — бусдын аяыг дагах

  • харж байтлаа хамбын аяга хага — хэлж байтлаа хэрэг гарсангүй

    Бадмаа шар эсгий, тэмээн дээс тэвэрч үүдний тэнд тавиад “Айлууд ч дуг нойр дунд шөнөдөө орж шүү дээ. Харж байтлаа хамбын аяга хага гэдэг чинь энэ шүү дээ” гэхэд Дамдин овс хийх гэтэл салганасан хуруугаараа модон хундагыг түлхэж тонгоруулав (Саранвайжав, Амралтанд).

  • харснаа хамж, үзсэнээ өвөрлөх — олзонд хэт шунахайран цөлбөх, оломцоглох

    Цэрмаад арван дөрвөн шинэ гунж буй нь ч буй... Тэгэхдээ сааж болмоор өөдтэй юм тун ховорхон юм. Харин Дулмаад цэн атга дүүрэн хөхтэй, агруу дүүрэн сүүтэй амьтад зөндөө дөө. Даргын авгай гэсэндээ харснаа хамж, үзсэнээ өвөрлөж чадсан байгаа юм шүү (Б.Нямаа, Саальчин).

  • ↑ ам харах

  • ↑ амиа харах

  • ↑ гар харах

  • ↑ далим харах

  • ↑ духаараа харах

  • ↑ дээгүүр харах

  • ↑ зоосны нүхээр харах

  • ↑ илүү харж, билүү долоох

  • ↑ нааш харах

  • ↑ морь харах

  • ↑ мөр харах

  • ↑ нүдээ ширгэтэл харах

  • ↑ нүүр харах

  • ↑ од харан хонож, орвон дэрлэн унтах

  • ↑ өөд нар харах

  • ↑ тал/нүүр тал харах

  • ↑ тогоо харах

  • ↑ хүний ам харах

  • … болон өөр 34

Зүйр цэцэн үг

  • Тэнэг хүн тогоо харна

  • Мэргэн хүн гал харна

  • Өөрийн толгой дээрх өлөн бугыг харахгүй

  • Хүний толгой дээрх өлөн өвсийг шоолох

  • Ханилснаа шинж

  • Харснаа лавла

  • Амыг нь харахаар

  • Ажлыг нь хар

  • Алсыг харвал аминд тустай

  • Холыг бодвол хожим тустай

  • Харж суухаар мэрж хороо

Хоршоо үг

  • харах үзэх — хараанд өртөх

  • харах асрах — харгалзан тэтгэх

  • харах хусах — арьс шир зэргийг юмаар үрэх, элэх

Үгийн гарал

Inherited from Proto-Mongolic *kara-, compare Buryat хараха (xaraxa), Kalmyk харх (xarx).

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.