суурь
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юм тавих хэрэгсэл, тавиур, ул; суурь чулуу (юмны дор тавьж тулгуур болгосон чулуу), данхны суурь (а.данхны ёроол; б.данхны дор тавих зүйл), зуухны суурь (зуух, пийшингийн дор тавих хэрэгсэл, өр), лааны суурь (лаа хатган тогтоох хэрэгсэл), олбогны суурь (давхарлан тавьсан олбогнуудын хамгийн доод ул), тогооны суурь (тогоо тавих хэрэгсэл), цагны суурь (цаг дээр нь тавих зүйл), суурь ёроол хорш. (юмны доод битүү хэсэг, ул
- 2.Барилгын ёроолд дэвсгэр болгон бэхэлсэн зүйл; гантиг суурь (гантиг чулуугаар хийсэн суурь), байшингийн суурь (байшингийн доорх тулгуур), суурь тогтоц (геологийн эртний настай бүтцийн ёроол
- 3.Ямар нэгэн юмны байсан газар, буурь, ором
- 4.Суудал, байр, ор
- 5.шилжсэн утгаСүрэг, нэг төрлийн малын хэсэг
- 6.шилжсэн утгаХашир, догь, буурьтай
- 7.шилжсэн утгаЗэрэг, дэс, байр
- 8.шилжсэн утгаЮмны үндэс, уг сурвалж; суурь тавих (үндсийг нь тавих, эхлэлийг нь тавих), суурь хөрөнгө (үндсэн хөрөнгө), суурь мэдлэг (үндсэн мэдлэг), эх суурь (үндэс), суурь давхарга хорш
- 1.Үйлдвэрлэлийн машин техник; суурь машин (аливаа эдлэл юмыг хийх боловсруулах машин), суурь мөнгө (үйлдвэрлэл явуулахад хэрэглэх үндсэн бэл, мөнгө).
- 1.Нийгэмлэгийн тухайн үеийн хөгжлийн эдийн засгийн байгуулал.
- 1.химиХимийн хувьд шүлтлэг шинж чанартай бодос; гидроксидийн бүлэг шүлтлэг шинж чанар бий болгоно.
- 1.аливаа юмны доод хэсэг
- 2.ямар нэг зүйлийг хамгийн чухал, шаардлагатай хэсэг
- 3.Ямар нэгэн суурьшсан зүйл дээр үндэслэх
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгbase, foundation
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | суурь |
|---|---|
| Харьяалахын тийн | суурины |
| Заахын тийн | суурийг |
| Өгөх орших тийн | суурьд |
| Гарахын тийн | сууринаас |
| Үйлдэхийн тийн | сууриар |
| Хамтрахын тийн | суурьтай |
| Чиглэхийн тийн | суурь руу |
| Олон тоо | сууринууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
дуганы суурь — дуган байсан ором
хотын суурь — хотын туурь
сууринаасаа хөдлөх — уг байрнаасаа хөдлөх
суурь эзлэх — ор суух
сууринд суух — авын үргээлгэнээс гарсан амьтдыг отон суух
суурийн ахлагч — ямар нэг мал дагнан малласан малчдын хэсгийг ахалсан хүн
малчдын суурь — мал малладаг хэсэг хүмүүс
хонин суурь — хонь дагнан малласан малчдын хэсэг
шилмэл суурь — ашиг шим, үүлдэр угсаагаар шилж сонгосон мал сүрэг
орон суурь — өнгөрсөн үеийн ямар нэгэн айл буюу хүний хойд үе, үлдсэн айл өрх
буурь сууриа алдах — хөнгөн хуумгай, тогтворгүй болох
суурь эзлүүлэх — байр эзлүүлэх
Хоршоо үг
суурь ёроол — юмны доод битүү хэсэг, ул
ором суурь — барилга зэрэг юмны үлдэц, туурь
байр суурь — а.байршил, суурьшсан газар; б.нийгэм, хамт олны доторх нөлөө, нэр төр; в.шилж. үзэл бодол: –Энэ асуудалд ямар байр сууринаас хандаж байна вэ? яриа., г.шилж. Янз байдал, төлөв
буурь суурь — хүний юманд хандах хандлага, хүмүүжил, намба төрх
ул суурь — буурь суурь, хашир догь байдал
суурь давхарга — үндсэн гол тулгуур
үндэс суурь — уг сурвалж, эх
Товчилсон үг
ЕСБ — Ерөнхий Суурь Боловсрол
МСБОХ — Мэргэжлийн Суурь Боловсрол Олгох Хичээл
СҮ — Суурь Үнэ
Үгийн гарал
суу (suu) + -рь (-rʹ)
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.