сүйтгэл
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Үрэгдэл, чирэгдэл, зардал, үрж сүйтгэх зүйл
- 2.Өр төлөөс, төлбөр
- 3.Хуулийн байгууллагаас хэрэг зарга мэдүүлэгчдээс гаргуулан авах юм
- 4.эцсийн төлөв байдал
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | сүйтгэл |
|---|---|
| Харьяалахын тийн | сүйтгэлийн |
| Заахын тийн | сүйтгэлийг |
| Өгөх орших тийн | сүйтгэлд |
| Гарахын тийн | сүйтгэлээс |
| Үйлдэхийн тийн | сүйтгэлээр |
| Хамтрахын тийн | сүйтгэлтэй |
| Чиглэхийн тийн | сүйтгэл лүү |
| Олон тоо | сүйтгэлүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хулгайн сүйтгэл — хулгайд үрэгдсэн юм, алдагдсан зүйл
сүйтгэл ихтэй — хохирол, үрэгдэл ихтэй
дайны сүйтгэл — дайны төлөөс
Хоршоо үг
сүйтгэл бүрэлгэл — ямар нэгэн юмыг үрэн таран хийж устгах нь
алдагдал сүйтгэл — орлогоос давсан зардал чирэгдэл
гарз сүйтгэл — эд хөрөнгөд учрах хохирол болон зардал чирэгдэл
зардал сүйтгэл — уг зүйлийг хийхэд гарах бэл, мөнгө
хохирол сүйтгэл — алдаж сүйдсэн юм
чирэгдэл сүйтгэл — ямар нэгэн ажил төрлийг хийж гүйцэтгэхэд төвөг бэрхшээл ихтэй, зардал мөнгө их шаардагдах нь
өр сүйтгэл — өр төлбөр
үнэ сүйтгэл — а.зардал; б.өр төлбөр
торгууль сүйтгэл — ял зэмийн төлөөс болгож авах зүйл
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.