таагүй
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Тавгүй, тухгүй, тохьгүй
- 2.Тааламжгүй, сэтгэлд нийцгүй
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | таагүй |
|---|---|
| Харьяалахын тийн | таагүйн |
| Заахын тийн | таагүйг |
| Өгөх орших тийн | таагүйд |
| Гарахын тийн | таагүйгээс |
| Үйлдэхийн тийн | таагүйгээр |
| Хамтрахын тийн | таагүйтэй |
| Чиглэхийн тийн | таагүй руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
таагүй байх — тав тухгүй байх
таагүй болох — тав тух алдах
таагүй бодол — сэтгэлд нийцгүй, тааламжгүй бодол
таагүй болгох — хүний сэтгэл санааг тогтворгүй болгох, дотор эвгүйцүүлэх
таагүй зүйл — эвгүй, сэтгэлд нийцэмгүй зүйл
таагүй санагдах — эвгүй сэтгэгдэл төрөх
таагүй хандах — дургүйцэн харьцах, дургүй байгаагаа харуулах
Хэлц үг
Дуугүй хүн бүгшээ
Таагүй ханилга түгшээ
Дуугүй хүн бүтэж үхдэггүй
Таагүй тэнгэр базааж ордоггүй
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.