тогтворгүй
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Тогтвор муутай, хөдөлгөөнтэй
- 2.Нэг газраа удаан байж чаддаггүй, тогтвор муутай
- 3.Уур амьсгалын амархан өөрчлөгддөг байдал
- 4.шилжсэн утгаСэтгэл нь донсолсон, уймарсан байдалтай
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | тогтворгүй |
|---|---|
| Харьяалахын тийн | тогтворгүйн |
| Заахын тийн | тогтворгүйг |
| Өгөх орших тийн | тогтворгүйд |
| Гарахын тийн | тогтворгүйгээс |
| Үйлдэхийн тийн | тогтворгүйгээр |
| Хамтрахын тийн | тогтворгүйтэй |
| Чиглэхийн тийн | тогтворгүй руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
тогтворгүй ёроолтой — суурь муутай, тогтоц муутай ёроолтой
тогтворгүй хүн — нэг газраа удаан байдаггүй, тэвчээргүй зантай хүн
тогтворгүй хүүхэд — сахилгагүй, дэггүй хүүхэд
гэр бүлийн талаар тогтворгүй — олон хүнээс салсан
тогтворгүй үзэл — суурь муутай үзэл
тогтворгүй уур амьсгал — агаарын хэм амархан өөрчлөгддөг, байгалийн янз бүрийн үзэгдэл нэг дор илэрдэг газрын уур амьсгал
сэтгэл тогтворгүй болох — ямар нэг зүйлээс болж сэтгэл санаа донслох, уймрах
Хэлц үг
Домын мод хугарахад хялбар
Тогтворгүй хүн нугарахад хялбар
Тогтворгүй нь сууринд байна
Томоогүй нь ухаанд байна
Тохомгүй эмээлийг тохож болохгүй
Тогтворгүй хүнийг итгэж болохгүй
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.