муухай
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Үзэмжгүй, сайхан биш
- 2.Эелдэг бус, ширүүн хэрцгий ааш зан
- 3.шилжсэн утгаШударга биш, жигшиж зэвүүцмээр байдал
- 4.Харамсмаар, аягүй
- 5.яриаЭнхрийлэн өхөөрдсөн нь
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | муухай |
|---|---|
| Харьяалахын тийн | муухайн |
| Заахын тийн | муухайг |
| Өгөх орших тийн | муухайд |
| Гарахын тийн | муухайгаас |
| Үйлдэхийн тийн | муухайгаар |
| Хамтрахын тийн | муухайтай |
| Чиглэхийн тийн | муухай руу |
| Олон тоо | муухайнууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
муухай дуу — хахир, зэвүү хүрэм дуу
муухай зүүд — сэтгэл хирдхийлгэсэн таагүй зүүд
муухай үнэр — эвгүй үнэр
муухай царайлах — царай нь тааламжгүй, сайн биш харагдах
муухай аашлах — а.эелдэг бус, ширүүн зан гаргах; б.шилж. цаг агаар муудаж хүйтрэх
муухай үйл хийх — а.эв найргүй байх; б.зүй бус хэрэг явдал хийх
муухай харах — уурлаж, дургүйцсэн янзтай ширүүн харах
муухай ажил — шударга бус хэрэг явдал
муухай хүн — а.нүүр царай, бие галбир сайхан биш; б.муу санаатай, зальтай хүн
тэнгэрийн муухай арилах — тэнгэр цэлмэх
тоогүй муухай — харамсмаар зүйл
муухай явдал — харамсмаар хэрэг явдал
Миний муухай яриа
Хэлц үг
сайхан муухайгаа хуваалцах — зовлон жаргалаа хуваалцах
муу муухайд нь хүрэх — хараах, доромжлох
муу муухайгаа дуудуулах — бусармаг, буруу явдлыг нь ил хэлэх
Мацаад ирэхийн маяг нь нэг
Муухай харахын зүс нь нэг
Хөндөлдөн тойрохын байдал нэг
Хөмхий зуухын зүс нь нэг
Муу боловч гэр
Муухай боловч эм
Муу боловч сайны үлдэц
Муухай боловч болдын танаг
Муу дээр булчин
Муухай дээр улцан
Муу дээр муухай
Муу үг бүү дуул
Муухай өнгө бүү үз
Хорт сэтгэл бүү агуул
Хоосон үг бүү чалч
Муу хүн самбаагүй
Муухай өвс шимгүй
Муу ч бол нэр
Муухай ч бол зүс
Муу ч бол эмтэй дээр
Муухай ч бол үртэй дээр
Муу ч гэсэн нэрээ
Муухай ч гэсэн зүсээ
Муу эр мод барих
Муухай санаа хар барих
Муу юмыг засч болно
Муухай гэмийг арилгаж болно
Муу явдалтай гэж хориг бүү уудал
Муухай зүстэй гэж бүү элэглэ
Муухай бэр хадам эхтэй учрахаасаа хэлтэрч чадахгүй
Муухай олзноос сайн гарз дээр
Сайхан хүн толиороо таниулах
Муухай хүн золоороо таниулах
Сайхан нэрийг хүсэвч олдоход бэрх
Муухай нэрийг хусавч арилахад бэрх
Сайхан төрсөн хүн ёрог өмсөвч сайхан
Муухай төрсөн хүн торго өмсөвч муухай
- … болон өөр 6
Зүйр цэцэн үг
Мууд муухай нэмэр
Муухайд улцан нэмэр
Муу ч бол эмтэй нь дээр
Муухай ч бол үртэй нь дээр
Муу юмыг засч болно
Муухай гэмийг арилгаж болно
Хоршоо үг
сайхан муухай — тааламжит болоод тааламжгүй зүйл
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.