таглах
Тайлбар
- 1.Хавхаглах, хаах, хамхих
- 2.Битүүлэх, бөглөх
- 3.Халхлах, хаах, далдлах
- 4.шилжсэн утгаҮг хэлүүлэхгүй болгох, хариу хэлэх үггүй болгох
- 5.шилжсэн утгаХүснэгтэд юм нөхөж бөглөж бичих; хүснэгт таглах (хүснэгт бөглөх).
Ойролцоо үг
Нийлмэл үг
сав таглах — савны ам битүүлэх
авдар таглах — авдрын тагийг хаах
зуухны ам таглах — зуухны ам хаах
хувингийн ам таглах — хувингийн таглааг нь тавих
чулуугаар таглах — чулуугаар дарж хаах
шороогоор таглах — ямар нэг ухсан нүхийг шороогоор дарж булах
амаа таглах — амаа гараараа халхлах
нүүрээ таглах — нүүрээ гараараа халхлах
чихээ таглах — чихээ гараараа халхлах, чихээ ямар нэг зүйлээр битүүлэх
өр таглах — а.хэн нэгнээс зээлсэн зүйлийнхээ оронд өөр юм өгч төлөх; б.бусдад өгөх ёстой зүйлээ өгч дуусгах
амыг нь таглах — а.амыг нь юмаар бөглөх; б.шилж. үг хэлүүлэхгүй болгох, хэлэх үггүй болгох
Хэлц үг
ам таглах — а.хариу хэлэхийн аргагүй болгох, өчиггүй болгох; б.хийсэн болж аргацаах, ор нэрийн төдий оромдож өнгөрүүлэх
Хоршоо үг
таглах бөглөх — онгорхой, ангархай юмыг ямар нэгэн юмаар битүүлэх, хаах, дарах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.