таслах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Бүрэн бүтэн юм буюу хамт байх зүйлийг хэсэг бусаг болгох, хэсэглэн салгах, тасдах
- 2.Зогсоох, болиулах
- 3.Байнга байх, заавал хийх зүйлийг орхих, зогсоох
- 4.Үл биелүүлэх
- 5.Хэрэг заргийг шийдвэрлэж дуусгах, нэг тийш болгох
- 6.Байнга хангадаг зүйлээ нийлүүлэхийг болих
- 7.Цахилгаан, шугам холбоог нь салгах
- 8.шилжсэн утгаАмийг нь егүүтгэх
- 9.шилжсэн утгаУстгах, үгүй хийх
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | таслах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | — |
| Өнгөрсөн цаг (-лаа) | таслалаа |
| Өнгөрсөн цаг (-в) | таслав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | — |
| Үйлдсэн нэр (-сан) | — |
| Хэвшсэн нэр (-даг) | — |
| Холбох нөхцөл (-ж) | — |
| Урьдчилах нөхцөл (-аад) | таслаад |
| Болзох нөхцөл (-вал) | — |
| Хүсэх (-маар) | — |
| Захирах (-аарай) | таслаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | таслахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
товч таслах — оёсон товчийг салган унагаах
утас таслах — утсыг хэсэглэн салгах
огтлон таслах — ямар нэг зүйлээр зүсэн салгах
дипломат харилцаагаа таслах — дипломат харилцаагаа зогсоох
горьдлого таслах — горьдож найдах зүйлгүй болгох
үг таслах — ярьж байсан яриаг нь болиулах
ураг таслах — ургийн хөгжлийг зогсоох
уг язгуураар нь таслах — аливаа хэрэг явдлыг үндсээр нь байхгүй болгох, зогсоох
яриа таслах — бусдын ярианы дундуур орж яриаг нь зогсоох
ажил таслах — а.ажилдаа ирэхгүй байх, өнжих; б.даалгасан үүргийг үл биелүүлэх
хичээл таслах — түр хугацаагаар хичээлд оролцохгүй эзгүй байх
хурал таслах — хуралд суулгүй орхих
төлөвлөгөө таслах — төлөвлөгөө үл биелэгдэх)
таслан шийтгэх — хэргийг нэг тийш болгох
зарга таслах — зарга шийдэх, заргыг хоёр тийш нь болгох
хэрэг таслах — хэрэг шийдэх, хэргийг нэг тийш нь болгох
шүүн таслах — шүүн хэлэлцэж дуусгах
маргаан таслах — маргааныг хоёр тийш болгон шийдвэр гаргах
сүүгээр таслах — сүүгээр тогтмол хангаж чадахгүй байх
махаар таслах — махаар сайтар хангаж чадахгүй байх, махны хангалт муу хийх
тог таслах — тоггүй болгох
залгуур таслах — ямар нэг тогоор ажилладаг зүйлийг тэжээлээс нь салгах
амийг нь таслах — алах
голыг нь таслах — алах
Товчилсон үг
ХМТК — Хөдөлмөрийн Маргаан Таслах Комисс
ШТХБЗШЯ — Шүүн Таслах Хэргийг Бүгд Захиран Шийтгэх Яам
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.