тасрах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Тасархай болох, хэсэг бусаг болох, салах
- 2.Байнга тогтмол хийдэг зүйлийг үл хийх
- 3.Төлөвлөгөө нормтой зүйл үл биелэх
- 4.Үргэлж, байнга байдаг зүйл түр байхгүй болох, нийлүүлэх залгуулахыг болих, зогсох
- 5.Хуваагдах, салах
- 6.Эрчим хүчгүй болох
- 7.шилжсэн утгаСураггүй болох, байхгүй болох
- 8.Итгэл найдваргүй болох
- 9.шилжсэн утгаХэл ам, хэрэг зарга нэг тийш болох, барагдах
- 10.шилжсэн утгаАмьгүй болох
- 11.шилжсэн утгаБусдаас хол түрүүлэх.
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | тасрах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | тасраана |
| Өнгөрсөн цаг (-лаа) | тасралаа |
| Өнгөрсөн цаг (-в) | тасрав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | тасраажээ |
| Үйлдсэн нэр (-сан) | тасраасан |
| Хэвшсэн нэр (-даг) | тасраадаг |
| Холбох нөхцөл (-ж) | тасрааж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | тасраад |
| Болзох нөхцөл (-вал) | тасраавал |
| Хүсэх (-маар) | тасраамаар |
| Захирах (-аарай) | тасраарай |
| Үгүйсгэх (-хгүй) | тасрахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
гол тасрах — а.голын ус урсахаа болих; б.голын ус хэсэг газраа урсгалгүй болох
дээс тасрах — дээс салан унах
уяа тасрах — уяа салан унах
харилцаа тасрах — харилцахаа болих, харилцаагаа салгах
хичээл тасрах — хичээл оролгүй орхигдох
ажил тасрах — ажил үл биелэгдэх, ажил орхигдох
төлөвлөгөө тасрах — төлөвлөгөө үл биелэх
мах тасрах — а.мах олдохоо болих, мах олдоц муутай болох; б.өчүүхэн гэмтлээс болж мах, шөрмөс тасрах
гал тасрах — а.түлээ түлшгүй болох; б.шилж. өрх тусгаарлах
сүргээс тасрах — сүргээсээ салах
хамт олноосоо тасрах — хамт олноосоо салах
тасарч одох — салан одох
тасран хоцрох — хуваагдан хоцрох
тог тасрах — тоггүй болох
бараа тасрах — харагдах бараагүй болох
дуу тасрах — дуугарч байсан дуу чимээ алга болох
сураг чимээ тасрах — сураггүй болох
хэл тасрах — хэл чимээгүй болох
гэгээ тасрах — харанхуй болох, гэрэлгүй болох
тэнхэл тасрах — бие болоод сэтгэлийн чадал тэнхээгүй болох
гарын бэл тасрах — мөнгө төгрөггүй болох
гайхаш тасрах — гайхсандаа юу хийхээ мэдэхээ болих
хэрэг нь тасрах — хэрэг нь шийдэгдэх
хэл ам тасрах — хэл ам барагдах, байхгүй болох
гол нь тасрах — үхэх
амь тасрах — амьгүй болох, үхэх
Хэлц үг
тасарсан мах үсэрсэн цус — а.үр хүүхэд, ач гуч; б.уг гарлын холбоотой гэсэн санаа
гол тасрах — а.ихэд өлсөх; б.үхэх
голомт тасрах — үе залгамжлах хүнгүй болох
тангараг тасрах — эвлэршгүйгээр муудалцах
сөл тасрах — а.намар болж өвс ногоо хатаж хувхайрах; б.тамир тэнхээгүй болох
найн тасрах — а.ядарч зүдрэн арчаагаа алдах; б.эд зүйлийг хэрэглэх боломжгүй болох
амьсгаа тасрах — үхэх, нас барах
тасарсан мах, үсэрсэн цус — хамаатан
Тандаа гэж уйлдаг эх орон минь
Тасарсан мах, үсэрсэн цус минь учраас би уйлдаг
Тандаа л гэж дуулдаг эх орон минь
Талын цэнхэр зэрэглээ, уулын хөх чоно нь учраас би дуулдаг
↑ бараа тасрах
↑ гал тасрах
↑ гайхаш тасрах
↑ гарын бэл тасрах
↑ гол тасрах
↑ голомт тасрах
↑ гэгээ тасрах
↑ дуу тасрах
↑ зам тасрах
↑ найн тасрах
↑ сураг чимээ тасрах
↑ тангараг тасрах
↑ тэнхэл тасрах
↑ сөл тасрах
↑ хэл тасрах
↑ хэл ам тасрах
↑ хэрэг нь тасрах
↑ цагаа тасрах
↑ цутгалан нь тасрах
Зүйр цэцэн үг
Тасарснаа залгаж
Тамтархайгаа нөхөх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.