тус
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ая, дэм, нэмэр, ашиг, ач
- 1.дагХавьцаа, орчим
- 1.Мөн, энэ, тус бүр, өөр өөрийн
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгavail, boost, help, helping, adjuvancy, aid, benefit, helping hand, succour; profit, use, utility, advantage, favor; mileage; aforementioned, the given, the same, specified; significance, role
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | тус |
|---|---|
| Харьяалахын тийн | тусын |
| Заахын тийн | тусыг |
| Өгөх орших тийн | тусад |
| Гарахын тийн | тусаас |
| Үйлдэхийн тийн | тусаар |
| Хамтрахын тийн | тустай |
| Чиглэхийн тийн | тус руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
тус болох — дэм болох, нэмэр болох
тус үзүүлэх — а.дэмнэх, нэмэр болох, дэмжих; б.үр ашиг өгөх
тус сахих — дундыг баримтлах, төвийг сахих
тус сахих газар — хуучир. - хариуцсан харуулын байр
тус сахих цэрэг — хилийн харуул
бугуйн тус газар — бугуй орчим
мөрний тус газар — мөрний хавьцаа
толгойн тус газар — толгой орчим
тус бүр нь — тус тусдаа, салангид нэг нэгээрээ
тус гудамж — мөнхүү гудамж
тус орны — энэ орны, мөн орны
тус улсын иргэн — тухайн улсын иргэн
тус тусдаа амьдрах — өөр өөрийн амьдралаар салангад амьдрах
тус тусдаа бодох — бүгд өөр өөрийнхөөр бодох
хариуцлагаа тус тусдаа хүлээх — хариуцлагаа өөр өөрсдөө хүлээх
тус тусын — өөр өөрийн
тус тусын үүрэгт ажлаа хийх — өөр өөрийн ажил үүргээ гүйцэтгэх
тус бие — миний бие, өөрийн бие
тусдаа — ангид, салангид
Хэлц үг
Ач нь өмнөө
Тус нь хойноо
Ач хэлбэл тус харьдаг
Тус хийвэл ач ирдэг
Давс хийвэл уустал нь
Тус хийвэл дуустал нь
Тус болох гэж ус болох
Тус жилийн илжигний дудран
Чонын бараа үзсэнгүй
Тус нь өмнөө
Ач нь хойноо
Тус үзсэнээ мартдаг
Тус хийснээ мартдаггүй
Тус хийвэл ачтай
Тугал тэжээвэл үхэртэй
Тус хийвэл дуустал
Давс хийвэл уустал
Тус хийсэн мартагдах
Тотгор хийсэн мартагдахгүй
Тус хийсэн үртэй
Ус хийсэн хариутай
Тус хийхэд тотгор болохгүй
Ус хийхэд хариу дуулахгүй
Үнэн худал хоёр сүүлдээ тодордог
Жаргал зовлон хоёр үйлээс тодордог
Сайн муу хоёр сэтгэлээс ялгардаг
Тус хор хоёр үйлдлээр илэрдэг
Зүйр цэцэн үг
Тустай бол тулмаар дүүрэн ч яахав
Тусыг усаар
Ачийг бачаар
Тус болох гээд ус болох
Тус хийсэн мартагдах
Ус хийсэн мартагдахгүй
Тусыг тосоор хариулах
Хоршоо үг
ач тус — тус нэмэр
ашиг тус — а.ашиг орлого; б.эрх ашиг
тус дөхөм — нэмэр хандив, дэмжлэг
тус дэм — бие биедээ өгөх туслалцаа
тус дэмжлэг — тус дэм
тус нэмэр — нэмэр хандив, туслалцаа, тусламж дэмжлэг
тус тулх — тус нэмэр
тус түлхэц — тус дэм
тус тус — а.хувь хувьдаа, тус бүр; б.өөр өөр, тусгай тусгай, анги анги
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.