тэмдэглэл
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Аливаа хэрэг явдлыг тэмдэглэн бичсэн бичиг дэвтэр, тэмдэглэсэн зүйл
- 2.Уралдаан тэмцээний түүхэнд тэмдэглэн авсан хамгийн дээд хир хэмжээ
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | тэмдэглэл |
|---|---|
| Харьяалахын тийн | тэмдэглэлийн |
| Заахын тийн | тэмдэглэлийг |
| Өгөх орших тийн | тэмдэглэлд |
| Гарахын тийн | тэмдэглэлээс |
| Үйлдэхийн тийн | тэмдэглэлээр |
| Хамтрахын тийн | тэмдэглэлтэй |
| Чиглэхийн тийн | тэмдэглэл лүү |
| Олон тоо | тэмдэглэлүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
тэмдэглэл хөтлөх — а.протокол хөтлөх; б.юу хийсэн, бүтээснээ бичиж авч байх
тэмдэглэл хийх — тэмдэглэл хөтлөх
тэмдэглэлийн дэвтэр — юм тэмдэглэх дэвтэр
замын тэмдэглэл — замд үзсэн харсан, дуулснаа тэмдэглэсэн зүйл
нэрсийн тэмдэглэл — нэрсийн жагсаалт
өдрийн тэмдэглэл — өдөр тутмын үйл явдал, хийснээ тэмдэглэсэн дэвтэр
хувийн тэмдэглэл — хувь хүний бичиж тэмдэглэсэн зүйл
магад тэмдэглэл — хуучир. - дундад улсын хаан нэг бүрийн ноёрхлын үед дэх чухал түүхэн хэрэг явдлуудыг оны дарааллаар нь тэмдэглэсэн бичиг
уралдааны тэмдэглэлийг давах — уралдааны дээд амжилтыг эвдэх
Хоршоо үг
бичиг тэмдэглэл — бичиж тэмдэглэсэн зүйл
найруулал тэмдэглэл — аливаа нэгэн үйл явдлын тухай тэмдэглэн найруулж бичсэн нь
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.