тэмдэглэх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юманд тэмдэг хийх, тавих
- 2.Юмыг данс бүртгэл, ном зохиолд бичих, дурдах
- 3.Хувцас, эдлэлийг хийх урлахад хэмжээг тодорхойлон зурах, хатгах;
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | тэмдэглэх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | тэмдэглэнэ |
| Өнгөрсөн цаг (-лаа) | тэмдэглэлээ |
| Өнгөрсөн цаг (-в) | тэмдэглэв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | тэмдэглэжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | тэмдэглэсэн |
| Хэвшсэн нэр (-даг) | тэмдэглэдэг |
| Холбох нөхцөл (-ж) | тэмдэглэж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | тэмдэглээд |
| Болзох нөхцөл (-вал) | тэмдэглэвэл |
| Хүсэх (-маар) | тэмдэглэмээр |
| Захирах (-аарай) | тэмдэглээрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | тэмдэглэхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
мал тэмдэглэх — өөр айлын малаас ялгахын тулд малдаа тэмдэг тавих
эд хогшил тэмдэглэх — эд хогшил бүртгэн тэмдэглэгээ хийх
дансанд тэмдэглэх — дансанд бичих
номонд тэмдэглэх — ном зохиолд дурдах
цагийн бүртгэлд тэмдэглэх — ирсэн явсан цагийг нь бүртгэн бичих
бүртгэн тэмдэглэх — байвал зохих зүйл тоо ёсоороо байгаа эсэхийг шалган бичиж авах
буруушаан тэмдэглэх — буруу өгөн бичих
заан тэмдэглэх — нэр цохон бичих
илэрхийлэн тэмдэглэх — илэрхий болгон тоочин бичих
сийлбэрлэн тэмдэглэх — сийлбэр хийн бичих
тусгайлан тэмдэглэх — онцгойлон бичих
харлуулан тэмдэглэх — эргэн харахад содон болгож ном зохиолын дотор хараар тэмдэг тавих
ялган тэмдэглэх — онцгойлон тэмдэг тавих
ахмадын өдрийг тэмдэглэх — ахмадын өдрийг баяр ёслол болгон өнгөрүүлэх
ардын хувьсгалын ойг тэмдэглэх — ардын хувьсгалын ойг баярлан өнгөрүүлэх
үндсэн хуулийн өдрийг тэмдэглэх — үндсэн хуулийн өдрийг ёслон өнгөрөөх
төрсөн өдрийг тэмдэглэх — төрсөн өдрөө баяр болгон өнгөрөөх
Хоршоо үг
бичих тэмдэглэх — бичих, дурдах
Товчилсон үг
МХКЦТҮЛҮТС — Монгол Хэлний Кирилл Цагаан Толгойн Үсгийг Латин Үсгээр Тэмдэглэх Стандарт
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.