тэмтрэх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Харанхуй болон юм үл үзэгдэх нөхцөлд юмыг гар, хөл болон тэмтрүүл зэргээр эрэх, хайх
- 2.Биеийн гаднаас дотор эрхтний хэмжээ байрлал, хөндүүрлэл, хатуу зөөлөн, арьсны уян хатан, чийглэг, халуун хүйтнийг дарж тэмтэрч, судас барьж мэддэг онош зүйн арга;
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | тэмтрэх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | — |
| Өнгөрсөн цаг (-лаа) | — |
| Өнгөрсөн цаг (-в) | тэмтрэв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | — |
| Үйлдсэн нэр (-сан) | — |
| Хэвшсэн нэр (-даг) | — |
| Холбох нөхцөл (-ж) | — |
| Урьдчилах нөхцөл (-аад) | тэмтрээд |
| Болзох нөхцөл (-вал) | — |
| Хүсэх (-маар) | — |
| Захирах (-аарай) | тэмтрээрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | тэмтрэхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
гараараа тэмтрэх — гараараа энд тэнд даран үзэх
хөлөөрөө тэмтрэх — хөлөө энд тэнд тавьж мэдэрч үзэх
тэмтрэн олох — гараар дарж үзэж байгаад хайсан зүйлээ олох
тэмтрэн эрэх — юмыг юм үл үзэгдэх орчинд дарж, барилж үзэн эрэх
гийчнээ хүндлэх гэж байдгаа тэмтрэх — зочноо дайлах гэж байдгаа шавхах
Хэлц үг
хүйс тэмтрэх — хүнийг өрх гэр, төрөл угсаагаар нь бүрмөсөн үгүй хийх, уг үндсийг нь таслах
↑байдгаа тэмтрэх
↑ хүйс тэмтрэх
Зүйр цэцэн үг
Тэмтрэн эрэх (юмыг юм үл үзэгдэх орчинд дарж
Барилж үзэн эрэх); тэмтэрсээр тэвнэ олох
Тэмцсээр үнэнийг олох
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.