урсац
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Урсах хэмжээ, урсах байдал;
- 2.Цас мөсний хайлбар, хур борооны усны байгаль дахь эргэлтийн явцад газрын гадарга дээрх болон доорх ус налуугийн дагуу шилжих хөдөлгөөн
- 3.газрын гадарга болон доогуур урсаж байгаа байгалийн ус
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | урсац |
|---|---|
| Харьяалахын тийн | урсцын |
| Заахын тийн | урсцыг |
| Өгөх орших тийн | урсцад |
| Гарахын тийн | урсцаас |
| Үйлдэхийн тийн | урсцаар |
| Хамтрахын тийн | урсацтай |
| Чиглэхийн тийн | урсац руу |
| Олон тоо | урсцууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
урсацын зохицуулал — усан хангамж, усны эрчим хүч ашиглалт, усжуулалт, усан тээвэр гэх мэт улс ардын аж ахуйн шаардлагатай уялдуулан гол мөрний урсацын горимыг өөрчилж, эзлэхүүнийг цаг хугацаагаар хуваарилан зохицуулах үйлдэл
урсацын давхарга — тодорхой хугацаанд ус хураах талбайгаар урсан өнгөрөх усны тоо хэмжээг урсацын давхаргаар илэрхийлэх
урсацын хөндлөн огтлол — голын голдрилд хөндлөн авсан огтлолын устай хэсгийн хэмжээ
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.