Үндсэн хэсэг рүү шилжих

урт

тэмдэг нэрнэр үг

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠤᠷᠲᠤ

Тайлбар

тэмдэг нэр
  1. 1.
    Зураас шугам, хавтгай биетийн хоёр захын хамгийн хол байх чигийн дагуу хэмжээ
  2. 2.
    Уртын хэмжээ үлэмж
  3. 3.
    шилжсэн утгаУдаан
  4. 4.
    шилжсэн утгаАлс, хол
  5. 5.
    шилжсэн утгаМуу юманд гаргуун
  6. 6.
    нийтлэг хэрэглэгддэг утгаараа; тодорхойлсон өргөтгөл эсвэл дундаж өргөнөөс харьцангуй их эсвэл илүү их
    • урт зам
    • хол зай
    • олон урт үг агуулсан
    • арван милл урт
нэр үг
  1. 1.
    нэг төгсгөлөөс нөгөө рүү чиглэсэн зайн шугаман хэмжээ; газарт бэхлэгдсэн ямар нэгэн зүйлийн хөндлөн чиг дэх хамгийн урт хэмжээс; “ширээний урт 5 фийт байсан”

Ойролцоо үг

Англи утга

  • тэмдэг нэрlong

Тийн ялгал

Нэрлэхийн тийнурт
Харьяалахын тийнуртын
Заахын тийнуртыг
Өгөх орших тийнуртад
Гарахын тийнуртаас
Үйлдэхийн тийнуртаар
Хамтрахын тийнурттай
Чиглэхийн тийнурт руу
Олон тооуртууд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • уртын хэмжээ — эхнээсээ адаг хүртэлх хэмжээ

  • урт сүүлт зурам — амьт. - зурамны төрлийн зүйл, Монгол орны ойт хээр, уулархаг нутагт тархмал, бор шаргал, улаан буурал хондлойтой үслэг амьтан

  • урт сүүлт цагаан хуй шаазгай — амьт. - сүүл хуй шаазгайн сүүлээс урт нэгэн зүйл шаазгай

  • урт сандал — хэдэн хүн зэрэгцэн суух сандал

  • уртын ноос — зун хөөрч унасан буюу хяргаж авсан ноос

  • урт хөлийн мал — бод мал

  • уртын харайлт — спорт. - холын зайд харайх спортын нэгэн төрөл

  • уртын эсгий — а.уртын ноосоор хийсэн эсгий; б.удаан хугцаагаар чирэх эхний ээлжийн эсгий

  • урт хорхой — цээр. - могой

  • урт намар — цаг хугацааны хувьд удаан болж өнгөрөх намар

  • урт наслах — олон жил амьдрах

  • урт бодол — удаан бодох бодол

  • урт эгшиг — сунжруулан удаан хэлэх эгшиг

  • уртын аян — удаан хугацааны аян

  • уртын дуу — удаан аялгуулан дуулах ардын дуу

  • урт дурын хүн — хуучир. - эрх чөлөөт хүн, сайн дурын хүн

  • урт хүч — хуучир. - ацаг авч нэг жилээс доошгүй удаан хугацаагаар ажил гүйцэтгэх хүн

  • урт аянд явах — а.нас барах, үхэх; б.шог унтах

  • уртын жин — холын жин

Хэлц үг

  • урт гартай — хулгайч, юм хумсалдаг

  • урт хошуут — ховч, хов хүргэгч

  • урт хэлтэй — үг яриа ихтэй, ховч, хэлэмгий, заргач

  • урт чихтэй — хов жив, элдэв яриаг тун сонсомтгой

  • хуруу хумс урттай — хулгайч

  • урт аянд явах — а.нас барах, үхэх

    Одоо надад энэ хорвоод хоргодох зүйл гэж үгүй. Уртын аянд явахдаа санаа амар болсон. б.унтах

  • урт хошуулах — ховчдох, хов жив зөөх

    Урт хошуулах хэрэг юунд байсан юм. Мань мэтэд хамаагүй юманд, ах дүүсийг муудалцуулаад...

  • урт чих/чих урт — ховонд дуртай, хов ярих дуртай

    Бадарчны чих урт гэж та юу эс андах вэ гэж инээмсэглэв (Ж.Пүрэв, Гурван зангилаа).

  • урт шар хүн — хавар

    Охидын хувцас нимгэрээд өдөр уртсаад урт шар хүн хүрээд ирчихжээ.

  • ↑ хуруу хумс урттай

  • Бүдүүн хүзүүтэйгээс бух

  • Урт настайгаас буга

  • Илүү үг бие ороох

  • Урт хувцас шилбэ ороох

  • Олон үг бие орооно

  • Урт хормой хөл орооно

  • Олон үг толгой ороодог

  • Урт хошуу хоолой ороодог

  • Олон үгэнд эндүү гардаг

  • Урт утсанд уналтаа гардаг

  • Уран хэлээрээ урьж

  • Урт гараараа даллах

  • Урт бодож

  • Уужим сэтгэх

  • Урт зам моринд зүдэг

  • Олон үг аманд зүдэг

  • Урт зам хөөвөл унасан морь ядарна

  • Учиргүй олон хэлбэл уруул ам ядарна

  • Урт замд гутлаа бэхэл

  • Хол аянд хөлсөө гамна

  • Урт мод огтлох хүнд хурц хөрөө хэрэгтэй

  • Улс олонтой харилцах хүнд сэрэмжит нөхөр хэрэгтэй

  • Урт мөрөн нугалаа олон

  • Ухаантай хүн арга олон

  • Урт настай

  • Удаан жаргалтай явах

  • Урт хошуу хүзүү орооно

  • Ухаан багат

  • Урт хэлтэй

  • Ухааныхаа сайныг

  • … болон өөр 5

Зүйр цэцэн үг

  • Урт бодож уужим сэтгэ

  • Урт чихтэй хурц нүдтэй

  • Хошуу урт бол хүзүү орооно

  • Хормой урт бол хөл орооно

Хоршоо үг

  • урт богино — юмны хоёр зах хол, ойр байх чигийн дагуу хэмжээ

  • урт уужим — удаан бөгөөд налгар

  • урт удаан — цаг хугацааны хувьд сунгуу, урт байдал

Үгийн гарал

From Proto-Mongolic *urtu, compare East Yugur hurtu, Daur ort.

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.