уудам
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Үлэмж зайтай, уужим, тавиу
- 2.шилжсэн утгаТайван, амгалан, өршөөнгүй, энэрэлт
- 1.хуучирсанХуягийн хоёр суганд давхарлан хадсан тусамтай халхавч.
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | уудам |
|---|---|
| Харьяалахын тийн | уудмын |
| Заахын тийн | уудмыг |
| Өгөх орших тийн | уудамд |
| Гарахын тийн | уудмаас |
| Үйлдэхийн тийн | уудмаар |
| Хамтрахын тийн | уудамтай |
| Чиглэхийн тийн | уудам руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
уудам говь — өргөн тэнүүн, зах хязгаар нь үл харагдах говь
уудам орчлон — хязгааргүй сансар огторгуй
уудам эх орон — өргөн дэлгэр эх орон
сансрын уудам — сансрын хязгааргүй орон зай
уудам ухаантай — маш их ухаантай, уужуу дотортой
уудам сэтгэлтэй — өршөөнгүй сэтгэлтэй, энэрэнгүй сэтгэлтэй
Хэлц үг
Аглаг ууланд мод чимэг
Уудам талд мал чимэг
Агуу хүчтэй явъя гэвэл олонтой бүлгэмд
Уудам сул амьдаръя гэвэл эеэ хичээ
Уул хаданд мод чимэг
Хоршоо үг
уудам тэнэгэр — өргөн уудам, зах хязгааргүй мэт чөлөөтэй та-виун
өргөн уудам — талбайн хэмжээ уужим том, цэлийсэн
цэлгэр уудам — а.өргөн уужим, тавиу; б.зайтай
ханагар уудам — маш өргөн, сэлүүн
уудам талбиу — а.зай ихтэй, уужим; б.тайван амгалан
тэнүүн уудам — өгөөмөр, харамгүй
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.