хаалга
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хашаа хороо, гэр байшинд орох, гарах хэсэг
- 2.Бөмбөгийг өшиглөж оруулах дээгүүрээ хөндөлтэй хоёр шон
- 3.Ямар нэгэн онцгой үйл явдалд зориулсан гулдан үүд
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгdoor; gate
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хаалга |
|---|---|
| Харьяалахын тийн | хаалгынW |
| Заахын тийн | хаалгыгW |
| Өгөх орших тийн | хаалгадW |
| Гарахын тийн | хаалгаасW |
| Үйлдэхийн тийн | хаалгаарW |
| Хамтрахын тийн | хаалгатайW |
| Чиглэхийн тийн | хаалга руу |
| Олон тоо | хаалгануудW |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хаалга нээх — а.үүд нээх, үүд онгойлгох; б.шилж. хэрэг явдалд эхлэл болох
хаалга харих — хаалганы углуурга сулдах
хөл бөмбөгийн хаалга — хөл бөмбөгийн бөмбөг оруулах тусгай зориулалтын тор бүхий хоёр шон
хоккейн хаалга — хоккейн бөмбөг оруулах тусгай зориулалтын тор бүхий үүд
гулдан хаалга — нуман үүд, нуман хэлбэртэй хаалга
Хэлц үг
хаалга мөргөх — а.зорьсон ажил үл бүтэх; б.эзгүй айлд ирэх
аавын хаалга татах — шоронд орох
хаалгаар багтахаа болих — их зан гаргаж айлд орохоо болих
арын хаалга — ажил хэрэг бүтээхэд ашиглах танил найз нөхөд
хаалгаа барих — а.хаах
Өвөө охин хоёр чингэж атал “Хөөе... чи яачихав аа. Өнөө цэцэрлэг чинь хаалгаа барьчихлаа шүү дээ. Алив явъя” гэх эхийн нь дуу гарч бид хоёр яриагаа таслахаас аргагүй болов (Л.Пүрэвдорж, Зовлон). б.дампуурах
↑ аавын хаалга татах
↑ арын хаалга
Инээд инээдэмдээ
Хаалга цуургандаа
Хаалга бүү түш
Хатавч бүү зайдал
Хазгай боловч
Хаалга чиг
Харгуй болсон зам
Хаалга болсон даваа
Хоршоо үг
хаалга цонх — байшин барилгын гэгээвч болон орж гарах үүд
Үгийн гарал
хаах (xaax, “to close, to block”) + -лга (-lga)
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.