хадах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хадаас зэрэг зүйлийг цохин шааж бэхлэх; мод хадах (мод бэхлэх), банз хадах (банз бэхлэх), гутал хадах (гутлын ул бэхлэх
- 2.шилжсэн утгаТээглэж үлдэх, шааж хоцрох; хоолойд яс хадах (хоолойд яс тээглэх
- 3.шилжсэн утгаОёж бэхлэх; бүч хадах (бүч оёж бэхлэх), товч хадах (товч оёж торгоох
- 4.шилжсэн утгаБичсэн үсгийн хажууд орчуулж бичих; орчуулга хадах (орчуулан ард нь хадаж өгөх), үгчлэн хадах (үг нэг бүрчлэн ард нь орчуулж бичих
- 5.шилжсэн утгаСэтгэл санаанд мөнхрөх
- 6.шилжсэн утгаЯлтан хүнийг цээрлүүлэн алах хуучны нэгэн арга.
- 1.Өвс зэргийг хадуур болон бусад техник хэрэгсэл ашиглан хяргах, огтлох
- 1.Цуурайтах, хийсэх, дэгдэх
- 1.Малын мах эвдэх
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгto drive in (nails)
- үйл үгto cut down, to mow, to harvest
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | хадах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | хадна |
| Өнгөрсөн цаг (-лаа) | хадлаа |
| Өнгөрсөн цаг (-в) | хадав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | хаджээ |
| Үйлдсэн нэр (-сан) | хадсан |
| Хэвшсэн нэр (-даг) | хаддаг |
| Холбох нөхцөл (-ж) | хадаж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | хадаад |
| Болзох нөхцөл (-вал) | хадвал |
| Хүсэх (-маар) | хадмаар |
| Захирах (-аарай) | хадаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | хадахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
санаанд хадах — санаанаас үл гарах, огт үл мартагдах
өвс хадах — өвс хадуураар хяргах
тариа хадах — тариа хураах
дуу хадах — дуу цуурайтах
манан хадах — манан дэгдэх
тоос хадах — тоос гарах, тоос босох, тоос дэгдэх
өвчүү хадах — өвчүүг хавирганаас салгаж авах
хавирга хадах — хавирганы толгойг сээрнээс нь салгах
Товчилсон үг
ӨХМС — Өвс Хадах Машинт Станц
Үгийн гарал
From Proto-Mongolic *kada-, compare Buryat хадаха (xadaxa), Kalmyk хадх (xadx).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.