наалдах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юманд нягт барьцалдан тогтох
- 2.Юманд шахаж тулж барих, түших
- 3.шилжсэн утгаОйр дотно болох зорилгоор салахгүй байх
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгto stick to something, to cling onto
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | наалдах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | наалдана |
| Өнгөрсөн цаг (-лаа) | наалдлаа |
| Өнгөрсөн цаг (-в) | наалдав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | наалджээ |
| Үйлдсэн нэр (-сан) | наалдсан |
| Хэвшсэн нэр (-даг) | наалддаг |
| Холбох нөхцөл (-ж) | наалдаж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | наалдаад |
| Болзох нөхцөл (-вал) | наалдвал |
| Хүсэх (-маар) | наалдмаар |
| Захирах (-аарай) | наалдаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | наалдахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
наалдан хатах — барьцалдан хатах
наалдан тогтох — барьцалдан тогтох
наалдан шир — маш сайн наалддаг нэг зүйл цавуу
наалдан барих — шахаж барих
наалдаж зогсох — ямар нэгэн зүйлийг налж зогсох
наалдаад салахгүй байх — хаа явсан газарт нь ойртон дагах
Хэлц үг
үзэж алдаж, үсэрч наалдах — хамаг хүчээрээ үзэлцэх
нойтон хамуу шиг наалдах — салахгүй дагах
↑нойтон хамуу шиг наалдах
↑ үзэж алдаж, үсэрч наалдах
↑ хар наалдах
↑ хачиг шиг наалдах
Зүйр цэцэн үг
Гүзээнд наалдсан дэлүү шиг
Гөлмөнд наалдсан хавчуурга шиг
Хоршоо үг
наалдах нагтах — зууралдан салахгүй байх
Үгийн гарал
наа (naa, “to stick”) + -лдах (-ldax)
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.