тогтоох
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юмны урсах, давших зэрэг хөдөлгөөнийг зогсоох, саатуулах
- 2.Юмыг бэхэлж хөдөлгөөнгүй болгох;
- 3.Эрх бүхий байгууллага, албан тушаалтан тогтоол гаргах, батлах
- 4.Шинэ зүйлийг үүсгэн байгуулах, бий болгох
- 5.Учир зүйг судлан тодорхойлох
- 6.шилжсэн утгаЦээжлэх
- 7.шилжсэн утгаТовлох, хэвшүүлэх
- 8.шилжсэн утгахүндэт
- 9.шилжсэн утгаИдсэн уусан зүйлээ шингээх
- 10.шилжсэн утгаМал, амьтны хүч таргыг хэвээр байлгах
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгcausative voice in -оох (-oox) of тогтох (togtox, “to settle”); to determine, to set; to place the foundation of, to set, to establish; to bring a decision, make a solution; to fasten something down, to hold back; to remember (to commit something to memory); to digest; to fatten (animals)
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | тогтоох |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | тогтооно |
| Өнгөрсөн цаг (-лаа) | тогтоолоо |
| Өнгөрсөн цаг (-в) | тогтоов |
| Өнгөрсөн цаг (-жээ) | тогтоожээ |
| Үйлдсэн нэр (-сан) | тогтоосон |
| Хэвшсэн нэр (-даг) | тогтоодог |
| Холбох нөхцөл (-ж) | тогтоож |
| Урьдчилах нөхцөл (-аад) | тогтоогоод |
| Болзох нөхцөл (-вал) | тогтоовол |
| Хүсэх (-маар) | тогтоомоор |
| Захирах (-аарай) | тогтоогоорой |
| Үгүйсгэх (-хгүй) | тогтоохгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
дайралтыг тогтоох — дайсны эрчимтэй довтолгооныг хориглон саатуулах
нулимсаа тогтоох — нулимсаа хорих
хонь хургаа тогтоох — хонь хургаа нэг газар тогтвортой идээшлүүлэх
өглөөний хонь тогтоох — хонийг хоёр сааж байгаа үед үдийн саам хүртэл хариулах
хууль тогтоох — хууль батлан гаргах
засаг төрийг тогтоох — засаг төрийг бий болгох, байгуулах
харилцаа тогтоох — шинэ хэлхээ холбоо үүсгэх, бий болгох
хэлхээ холбоо тогтоох — хэн нэгэн хүн, байгууллага, улс оронтой ажил хэргийн болон амин хувийн харилцаа үүсгэх
үнэн мөнийг тогтоох — хэрэг явдлын үнэн зөвийг олж тодорхойлох
язгуурыг тогтоох — а.уг зүйлийн гарал үүслийг нь судлан тодорхойлох; б.уг зүйлийг нөхцөл шалтгаан, мөн чанарыг нь тодорхойлох
ерд тогтоосон таалал — хуучир. - суурь онол, үндсэн сургаал номлол
юм тогтоохдоо сайн — юм цээжлэхдээ сайн
юм тогтоохдоо муу — юм цээжлэхдээ муу
тогтоосон ёсоор — тогтсон ёсоор, хэвшиж заншсан ёсоор
журам тогтоох — журам хэвшүүлэх
хугацаа тогтоох — хугацаа товлох
хундагатай архиа тогтоох — хундагтай архиа уух
уусан эмээ тогтоох — уусан эмээ шингээх
малын тарга хүч тогтоох — мал тарга хүчийг хэвээр байлгах
Хоршоо үг
нүдлэх тогтоох — ой тойндоо ортол цээжлэх
Товчилсон үг
МЕТТТ — Мэдлэгийн Ерөнхий Төвшин Тогтоох Тест
МЕТТШ — Мэдлэгийн Ерөнхий Төвшин Тогтоох Шалгалт
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.