хатах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хуурай болох, ус чийггүй болох
- 2.Гол горхи ширгэх
- 3.шилжсэн утгаТурж эцэх, өвчинд нэрвэгдэх, сэтгэл санаа ихэд шаналан зовох
- 4.шилжсэн утгаЯмар нэгэн юм маш их үгүйлэгдэх, дутагдах
- 5.шилжсэн утгаҮйл тамаа үзэх, зовох, шаналах
- 6.шилжсэн утгаӨөр бусад үгийн хамт хэрэглэгдэж, дургүйцэх буюу егөөдөх утга илэрхийлнэ
- 1.Төмрийн зүйл хатан, хатуу болох.
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгto dry, wither, waste away
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | хатах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | хатна |
| Өнгөрсөн цаг (-лаа) | хатлаа |
| Өнгөрсөн цаг (-в) | хатав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | хатжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | хатсан |
| Хэвшсэн нэр (-даг) | хатдаг |
| Холбох нөхцөл (-ж) | хатаж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | хатаад |
| Болзох нөхцөл (-вал) | хатвал |
| Хүсэх (-маар) | хатмаар |
| Захирах (-аарай) | хатаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | хатахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хатаж хувхайрах — ус чийггүй болж өгөрших
гол горхи хатах — гол горхи ширгэж үгүй болох
өвчинд хатах — өвчинд нэрвэгдэн турж эцэх
гэрээ санан хатах — гэрээ ихэд санах, гэрээ санан бэтгэрэх
зовлон зүдгүүртээ хатах — зовлон зүдгүүрт нэрвэгдэх, ихэд зовж зүдрэх
уй гашуундаа хатах — уй гашуундаа шаналах, тайвширч чадахгүй байх
үхсэн хатсаны чинь үл — таашаасан. - юуны чинь, ямар юмны чинь
–Ямар үхсэн хатсандаа инээсэн юм яриа
Хэлц үг
хатсан борц шиг — хорчгор туранхай
сархинаг хатах — ихэд ангаж ундаасах
сэтгэл хатах — сэтгэл ихэд зовж шаналах, уйтгарлан гуниглах
уйтгартаа хатах — ихэд уйтгарлан гуних
элэг хатах — а.энэлж шаналах, ямар нэг зүйлийг хүлээж сэтгэл хатах; б.ихэд цангах
нарийндаа хатах — ихэд харамлах, харамч хариг зан гаргах
шар махтайгаа хатах — а.сэтгэл ихэд шаналан зовох; б.ихэд зовж зүдрэх; #шилж. Цангах, ангах: хатаж үхэх шахах
↑ нарийндаа хатах
↑ сархинаг хатах
↑ сэтгэл хатах
↑ уйтгартаа хатах
↑ шар махтайгаа хатах
↑ элэг хатах
Зүйр цэцэн үг
Баас хатавч өмхийгөө тавьдаггүй
Үгийн гарал
Compare Yakut хат (xat).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.