хуурай
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Төмөрлөгийн зүйлийг үрж өнгөлөх, засах, элээх багаж
- 1.Нойтон гэдгийн эсрэг утга
- 2.Дэлхийн бөмбөрцгийн далайгаас бусад эх газар
Ойролцоо үг
Эсрэг үг
Англи утга
- тэмдэг нэрdry
- нэр үгfile (tool)
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хуурай |
|---|---|
| Харьяалахын тийн | хуурайн |
| Заахын тийн | хуурайг |
| Өгөх орших тийн | хуурайд |
| Гарахын тийн | хуурайгаас |
| Үйлдэхийн тийн | хуурайгаар |
| Хамтрахын тийн | хуурайтай |
| Чиглэхийн тийн | хуурай руу |
| Олон тоо | хуурайнууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
гурвалжин хуурай — гурвалжин хэлбэртэй төмөрлөг зүйлийг үрэх, өнгөлөх багаж
төмрийн хуурай — төмөр үрэх, өнгөлөх багаж
чийггүй
хуурай газар — а.эх газар; б.чийггүй газар
хуурай хагас бөмбөрцөг — далай, тэнгис хамгийн бага, эх газар ихтэй, Ази, Европ, Африк, Умард Америк болон Өмнөд Америкийн зонхилох хэсэг
Хэлц үг
хуурай агсам тавих — архи уугаагүй боловч хэл амаар дайран давшлах
хуурай хүү — өөрөө хүсч ирээд үр нь болсон хүү
хуурай эгч — төрсөн бус боловч төрсөн эгч шиг ачлалтай хүн
ам хуурайгүй/ам хуурай суухгүй — а.үргэлж идэж байдаг; б.их ярьдаг, чалчаа
хуурай өвсөн дотор гал хүрд явах — хандсан зүгт эсэргүүцэлгүй, байлдах бүрт ялагдалгүй
Таван барсын жанжинг Мухулайтай толгой дөрвөн мөч болон ажнай морины жагсаал хувилж байлдан ирэх нь цахилгаан хүрд мэт Алтан улсын цэргийн дотор явах нь хуурай өвсний дотор гал хүрд явах мэт Алтан улс өчүүхэн ч халаглан чадахгүй... Юаньшуай л Ингийн доор хүрч ирсэнд... (Инжаннаши, Хөх судар).
↑ ам хуурайгүй
↑ ам хуурай суухгүй
Хоосон хонож
Хуурай босож
Худал үг цээжинд багтахгүй
Хуурай халбага аманд багтахгүй
Худалч хүн буцах нь амархан
Хуурай мод хугарах нь амархан
Худгийн усанд загасгүй
Хуурай модонд навчгүй
Хууль журганы хол нь
Хуурай түлээний ойр нь
Хуурай будаа түүхийгүй
Хуучин хүн хуудуугүй
Хуурай будаа чулуутай
Хуурай газар ус хүснэ
Хожгор толгой үс хүснэ
Хуурай горхинд гүүр тавих
Цоорхой хувинд ус барих адил
Хуурай модноос цэцэг дэлгэрэхгүй
Хувхай яснаас мах ургахгүй
Хуурай модны жин хөнгөн
Хуурамч хүний зан хөнгөн
Хуурамч үгэнд үнэнгүй
Хуурай модыг хугартал
Нойтон модыг эгштэл
Хуурай халбага хэл холгох
Хоосон үг хоолой ороох
Хуурай худагт загас үгүй
Ховч хүнд нөхөр үгүй
Хуурай цагаан тойромд хун галуу тогтохгүй
Ховчрох зантай хүнд хань нөхөр тогтохгүй
Хувирдаг зантай хүнд хань нөхөр тогтохгүй
Хуурамч сэтгэл хувирах нь амархан
Хуурмаг амрагийн хагацах нь амархан
- … болон өөр 3
Зүйр цэцэн үг
Хуурай цагаан тойромд хун галуу тогтохгүй
Худалч хуурамч хүнд хань нөхөр тогтохгүй
Хуурай модонд навчгүй
Худгийн усанд загасгүй
Товчилсон үг
ХЗЦ — Хуурай Замын Цэрэг
Үгийн гарал
From Proto-Mongolic *kuxuraï, equivalent to *kuxu- (“to dry”) + -рай (-raj). Likely related to Proto-Turkic *kurɨ- (“to dry”). Compare East Yugur xuurii, Turkish kuru (“dry”).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.