ховор
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Элбэг гэдгийн эсрэг утга, чухаг биш, элбэг биш, бага, цөөн
Ойролцоо үг
Эсрэг үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | ховор |
|---|---|
| Харьяалахын тийн | ховрын |
| Заахын тийн | ховрыг |
| Өгөх орших тийн | ховорд |
| Гарахын тийн | ховроос |
| Үйлдэхийн тийн | ховроор |
| Хамтрахын тийн | ховортой |
| Чиглэхийн тийн | ховор луу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ховор бараа — хэрэгцээ ихтэй боловч олдоц муутай бараа
ховор жил — идэж уух, эдэлж хэрэглэх бараа таваараар ховор жил
ховор тохиолдох явдал — цөөн тохиолдох явдал
энд гахай ховор — энд гахай элбэг биш
ховор элемент — байгальд элбэг биш төмөрлөг болон бус элемент
Хэлц үг
Ховор ховор явж хорхой амиа тэжээнэ
Хоёр хөлөөрөө явж хүн амиа тэжээнэ
Ховор хоосон
Ёвор ядуу хүн
Ховор юманд
Хортон олон
Ховор юмны үнэ их
Хотгор газрын өвс их
Ховдог хүний гэдэс их
Хол газар морио хайрла
Ховор цагт хүнсээ гамна
Зүйр цэцэн үг
Ховор хоосон
Явар ядуу
Ховор юмны үнэ их
Ховдог хүний гэдэс их
Хоршоо үг
ховор живэр — элбэг биш
ховор зэвэр — ховор живэр
ховор нандин — а.эрхэм чухаг; б.олдоц муутай
ховор хомс — элбэг биш, ховор живэр
ховор хоосон — хоолгүй хоосон, хоосон ядуу
ховор эрдэнэ — а.үнэ цэнэтэй зүйл; б.олоход бэрхтэй зүйл
тачир ховор — ургасан юм багатай, газрын гарц муухан
Товчилсон үг
ГХЭ — Газрын Ховор Элемент
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.