гэмтэл
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Гэмтэх үйлийн нэр
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | гэмтэл |
|---|---|
| Харьяалахын тийн | гэмтлийн |
| Заахын тийн | гэмтлийг |
| Өгөх орших тийн | гэмтэлд |
| Гарахын тийн | гэмтлээс |
| Үйлдэхийн тийн | гэмтлээр |
| Хамтрахын тийн | гэмтэлтэй |
| Чиглэхийн тийн | гэмтэл лүү |
| Олон тоо | гэмтлүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
гэмтэл тохиолдох — бэртэх
машины гэмтэл — машины сүйдэл
хөнгөн гэмтэл — хөнгөн бэртэл
хүнд гэмтэл — хүнд бэртэл
Хэлц үг
Гэм нь байвал
Гэмтэл нь олдоно
Хоршоо үг
гэмтэл аюул — сүйдэл аюул
гэмтэл согог — бэртэл, өвчин эмгэг
гэмтэл сүйдэл — хохирол сүйдэл
осол гэмтэл — үйлдвэрлэлийн болон ахуйн ослоос үүдэн хүний бие махбодод гэмтэл учрах нь
саатал гэмтэл — машин техник зэрэгт гарах эвдрэл, хүндрэл
эвдрэл гэмтэл — хэмхэрч сүйрэх нь
Товчилсон үг
ГСКТЭ — Гэмтэл, Согогийн Клиникийн Төв Эмнэлэг
ГСКЭ — Гэмтэл, Согогийн Клиникийн Эмнэлэг
ГССҮТ — Гэмтэл, Согог Судлалын Үндэсний Төв
ГСЭ — Гэмтэл, Согогийн Эмнэлэг
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.