хэвтэр
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Мал адгуусны хэвтэш
- 2.Хүний хэвтэх ор
- 3.Хэвтэх дэглэм сахиж байгаа
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хэвтэр |
|---|---|
| Харьяалахын тийн | хэвтрийн |
| Заахын тийн | хэвтрийг |
| Өгөх орших тийн | хэвтэрт |
| Гарахын тийн | хэвтрээс |
| Үйлдэхийн тийн | хэвтрээр |
| Хамтрахын тийн | хэвтэртэй |
| Чиглэхийн тийн | хэвтэр лүү |
| Олон тоо | хэвтрүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хэвтэр алдах — малын хэвтэр цас мөсөнд дарагдаж хэвтэх аргагүй болсноос малын тарга хүч муудах, эцэх
хэвтэр сайтай хот — мал адуулах өтөг бууц ихтэй хашаа хороо
нохойн хэвтэр — нохойн оромж, хэвтэш
хонины хэвтэр — хонь хэвтдэг газар
хэвтэр засах — хүн хэвтэх ор засах
хэвтэрт байх — явж чадахгүй хүнд өвчтэй байх
хэвтэрт орох — өвчинд нэрвэгдээд орноосоо босож чадахгүй болох
хэвтрийн болох — босч чадахгүй хүнд өвчин тусах
хэвтрийн дэглэм сахих — эмчийн зөвлөгөөний дагуу байнга хэвтээ байх
хэвтрийн хүн — удаан хугацаагаар өвчилж хэвтсэн хүн
Хоршоо үг
бууц/хэвтэр хэвтэш — амьтны хэвтдэг газар
хот хэвтэр — мал амьтны хэвтэшлэх газар
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.