Үндсэн хэсэг рүү шилжих

хэвтэх

үйл үг

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠬᠡᠪᠲᠡᠬᠦ

Тайлбар

үйл үг
  1. 1.
    Хүн, амьтны хажуу хавиргаар болон ар өврөөрөө хажуулан орших
  2. 2.
    Мал амьтны дөрвөн хөлөөрөө бохирч амрах
  3. 3.
    шилжсэн утгаНавтгар намхан болох
  4. 4.
    шилжсэн утгаХүндээр өвчлөх
  5. 5.
    шилжсэн утгаЮм газарт хөсөр унасан байх
  6. 6.
    шилжсэн утгаТусгүй, дэмий

Англи утга

  • үйл үгto lie (to be in a horizontal position); to lie down

Үйл үгийн хувирал

Үйлдэх нэр (-х)хэвтэх
Одоо ирээдүй цаг (-на)хэвтэнэ
Өнгөрсөн цаг (-лаа)хэвтлээ
Өнгөрсөн цаг (-в)хэвтэв
Өнгөрсөн цаг (-жээ)хэвтжээ
Үйлдсэн нэр (-сан)хэвтсэн
Хэвшсэн нэр (-даг)хэвтдэг
Холбох нөхцөл (-ж)хэвтэж
Урьдчилах нөхцөл (-аад)хэвтээд
Болзох нөхцөл (-вал)хэвтвэл
Хүсэх (-маар)хэвтмээр
Захирах (-аарай)хэвтээрэй
Үгүйсгэх (-хгүй)хэвтэхгүй

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • амрахаар хэвтэх — унтахад бэлтгэх, хажуулах

  • бүхлээрээ хэвтэх — хувцсаа тайлалгүй хэвтэх

  • гулдайн хэвтэх — уруугаа харан хөдөлгөөнгүй хэвтэх

  • гэдэргээ харж хэвтэх — ар нуруугаа доош харуулан хэвтэх

  • дэмий хэвтэх — ажил хөдөлмөр хийхгүй байх

  • сүүжээ цоортол хэвтэх — маш удаан хэвтэх

  • сэрүүн хэвтэх — унтахгүй хэвтэх

  • тарайж хэвтэх — хөл гараа дэлгэн хэвтэх

  • хэвтэж буудах — элгээрээ харж хэвтээ байдлаар буудах

  • хонь хотондоо хэвтэх — хонь хотон дотроо дөрвөн хөлөө бохирч амрах

  • гэр хэвтэх — гэр доош суух, навтгар болох

  • майхан хэвтэх — майхан навтгар болох

  • гэртээ хэвтэх — хүндээр өвчилж, гэрээсээ гарахгүй болох

  • өвч-тэй хэвтэх — өвчиндөө шаналан хэвтэх

  • эмнэлэгт хэвтэх — өвчний учир эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх

  • хэцийн хэвтэх — хажуулдан байх, орших

  • дээл хувцас энд тэнд хэвтэх — хувцас хунар замбараагүй, ундуй сундуй байх

  • гайгүй ч хэвтэнэ — яриа. - яамай байна

  • хол хэвтэнэ — яриа. - чадахгүй, дэмий байлгүй

Хэлц үг

  • хэвтээ хонь үргээхгүй — бусдад халгүй, номхон томоотой

Зүйр цэцэн үг

  • Хэвтэж байсан мэргэнээс

  • Хэсч явсан тэнэг дээр

  • Хэвтсэн хонь босгож чадахгүй

  • Хэрчсэн мах идэж чадахгүй

  • Хэвтсэн хүн хээл алдах

  • Явсан хүн яс зуух

  • Хэдэр хүн хээр хэвтэх

  • Хэдрэгний мод гадаа хэвтэх

Хоршоо үг

  • хэвтэх унтах — хүн, амьтан амрахаар хажуулах

Үгийн гарал

From Proto-Mongolic *kebte-, compare East Yugur gebte.

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.