хамгаалалт
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хамгаалах үйлийн үр дүнг заасан нэр;
- 2.Хүний амь нас, эд хөрөнгө, байгаль орчныг гадны элдэв нөлөөнөөс сэргийлэн сахих ажиллагаа
- 3.Тэнгисийн эрэг, усан байгууламж, голын эргийн дагуу хамгаалах зорилгоор барьсан шороон далан
- 4.цэрэгЭсэргүүцэн хориглохоор барь-сан цэргийн байгууламж.
- 5.бэхлэгдсэн цэргийн байр, бааз цэрэг байрлаж байгаа газар
- 6.хэн нэгнийг эсвэл ямар нэг зүйлийг хамгаалах үйл ажиллагаа
- 7.айдас, айдсаас ангид байх мэдрэмж
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хамгаалалт |
|---|---|
| Харьяалахын тийн | хамгаалалтын |
| Заахын тийн | хамгаалалтыг |
| Өгөх орших тийн | хамгаалалтад |
| Гарахын тийн | хамгаалалтаас |
| Үйлдэхийн тийн | хамгаалалтаар |
| Хамтрахын тийн | хамгаалалттай |
| Чиглэхийн тийн | хамгаалалт руу |
| Олон тоо | хамгаалалтууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хамгаалалтын зэвсэг — байлдаанд цэргийг хамгаалах хэрэгсэл, ширэн энгэрэвч, хуяг, халхавч, шилбэний хаалт, төмөр оруулга, бамбай, хөө хуяг гэх мэт зүйл
ойн хамгаалалт — ойн зохистой харьцааг тэнцвэржүүлэх, нөхөн сэргээх, хүний хортой үйл ажиллагаанаас сэргийлэхээр явуулж буй арга хэмжээ, үйл ажиллагаа
тусгай хамгаалалт — тусгайлан харгалзан харж үзэх
хилийн хамгаалалт — хил хамгаалах үйл ажиллагаа
тариалангийн хамгаалалт — тариалангийн талбайг байгалийн элдэв үзэгдэл, хүний хортой үйл ажиллагаанаас хамгаалахын тулд барьж байгуулсан зүйл, хэрэгжүүлж буй арга хэмжээ
хамгаалалтын далан — гадаргын усны төвшин өргөгдөх үед тухайн нутаг дэвсгэр болон объект усанд автахаас хамгаалах байгууламж
Хоршоо үг
хадгалалт хамгаалалт — юмыг агуулж харгалзан сахих байдал
харуул хамгаалалт — сахин хамгаалах ажиллагаа
Товчилсон үг
МҮЭТЗХХХХ — Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөлийн Хөдөлмөр Хамгаалалт, Хуулийн Хэлтэс
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.