хэт
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ган суулгасан саран сүхний хэлбэртэй төмөр дээр уул, цахиур агуулах зориулалт бүхий ширэн сав хадаж, сэнж оосор гаргасан, гал ноцоох хэрэглэл ба үүгээр гал асаах гаанс ноцоох зэрэгт ашиглана
- 1.Хэтэрхий, дэндүү, давуу
- 1.Алс ирээдүй; хэтдээ (алсдаа, яваандаа, хожим), хэтийн бодол/хэтийн санаа (алс ирээдүйг санагалзан бодох санаа бодол), хэтийн зам (холын зам), хэтийн хараа (алсын бодол санаа), алс хэт хорш. (хожим хойно, ирээдүйд), хэтээ мэдэхгүй ноён явахаар, хэмжээгээ мэдэх боол явсан нь дээр зүйр
- 2.Уг, уул, язгуур
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хэт |
|---|---|
| Харьяалахын тийн | хэтийн |
| Заахын тийн | хэтийг |
| Өгөх орших тийн | хэтэд |
| Гарахын тийн | хэтээс |
| Үйлдэхийн тийн | хэтээр |
| Хамтрахын тийн | хэттэй |
| Чиглэхийн тийн | хэт рүү |
| Олон тоо | хэтүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хэт цахих — хэт хавирах
хэт цохих — хэт цахих
хэт хавирах — уулыг цахиурт наалдуулан барьж, хэтийг хавиран гал гаргаж ноцоох
хэтний гэр — хэтний улавч
хэтний дэл — саран сүхний хэлбэр бүхий гантай төмөр
хэтний тээг — хэтний оосрын үзүүрт дүүжилж, хэтийг бүсэнд хавчуулахад тээглүүлдэг хэрэгсэл
хэтний улавч — хэтний улыг бэхлэн хадсан бөгөөд уул өвс болон цахиурыг агуулах бяцхан сав
хэтний уул — а.хэт цахиж гар гаргахад хэрэглэдэг уул өвс; б.хэтний цахих хэсгийн саран сүх мэт хэлбэртэй гант төмөр
хэтний хараа — хэтний ул төмрийг улавчинд хавчуулан хажлага болгон хадах төмөр, мөнгө зэрэг
хэт завших — хэтэрхий мөлжих, тонох
хэт исэл — хими. - бодосын исэлдэх хамгийн дээд хэмжээ
устөрөгчийн хэт исэл — устөрөгчийн хамгийн их исэлдсэн хэмжээ
хэт муу — дэндүү муу
хэт өндөр хүчдэл — цахил. - хорин хоёр түмэн вольтоос дээших хүчдэл
хэт үнэлэх — сайн талыг нь хэтэрхий дөвийлгөх
хэт яарах — дэндүү яарах, ихэд шуурхайлах
хэт нутаг — уг нутаг
Хэлц үг
Хэлэмгий үг хүүдэгт буй
Хэт хутга ташаанд буй
Хэт нутаг хаана вэ
Хэрэг зориг хэнд вэ
Унаган нутаг хаана вэ
Учир зориг хэнд вэ
Хэт хутга ишиндээ муу
Хэдэр зан биедээ муу
Хэрүүлч хүн гэртээ муу
Хэт хутгаа солилцож
Хэв ёсоо ололцох
Зүйр цэцэн үг
Хээрийн хүн хээгүй
Хэтний галд утаагүй
Хэт хутгаа солилцож хэв ёсоо ололцох
Хэтээ мэдэхгүй ноён явахаар
Хэмжээгээ мэдэх боол явсан нь дээр
Хоршоо үг
хэт бэл — гал ноцоох хэрэглүүр
хэт хутга — гал ноцоож асаах хэрэгсэл болон юм огтлох ирт зэвсэг
хэт цахиур — гал гаргах хэрэглэл
алс хэт — хожим хойно, ирээдүйд
Товчилсон үг
ХБД — Хэт Богино Долгион
ХЯТ — Хэт Ягаан Туяа
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.