Үндсэн хэсэг рүү шилжих

хатуу

тэмдэг нэрнэр үгдайвар үг

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠬᠠᠲᠠᠭᠤ

Тайлбар

тэмдэг нэр
  1. 1.
    Зөөлөн гэдгийн эсрэг утга
  2. 2.
    Уян зөөлөн биш, хөшүүн, хатан
  3. 3.
    шилжсэн утгаХахуун, гашуун, чанга
  4. 4.
    шилжсэн утгаЧанга, шийдэмгий, шулуун, шударга, бат
  5. 5.
    Үл нугарах, нигүүлсэнгүй зөөлөн биш, шийдэмгий
  6. 6.
    Ширүүн, хүнд хэцүү
  7. 7.
    шилжсэн утгаДүлий
  8. 8.
    шилжсэн утгаХарамч, хажиг
  9. 9.
    шилжсэн утгаАлт, мөнгө зэрэг үнэ бүхий хөрөнгийн зүйл
нэр үг
  1. 1.
    гурван хэмжээст хэлбэр

Ойролцоо үг

Эсрэг үг

Англи утга

  • тэмдэг нэрhard, inflexible, tough, harsh

Тийн ялгал

Нэрлэхийн тийнхатуу
Харьяалахын тийнхатуугийн
Заахын тийнхатууг
Өгөх орших тийнхатууд
Гарахын тийнхатуугаас
Үйлдэхийн тийнхатуугаар
Хамтрахын тийнхатуутай
Чиглэхийн тийнхатуу руу
Олон тоохатуугууд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • хатуу бие — хэвийн дулаанд хатуу чанараа хадгалж чаддаг, ган, төмөр, чулуу, мод, шил зэрэг юм

  • хатуу хайлш — төмөрлөг болон төмөрлөгийн нүүрстөрөгчийг шатааж хольсон хайлш

  • хатуу тагнай — тагнайн өмнөд хэсэг

  • хатуу ултай гутал — зөөлөн биш ултай гутал

  • хатуу ус — цэнгэг сайхан байтлаа уухад зохимж муутай ус

  • хатуу үр — лабораторийн нөхцөлд ургуулахад хальсаар нь ус нэвтэрч хөөдөггүй үр

  • хатуу цай — шахмал цай

  • хатуу хучилттай зам — шороон замыг цементээр нягтаршуулан хучиж сайжруулсан зам

  • чулуу мэт хатуу — чулуу шиг хатан

  • хатуу нум — татаж тэлэхэд хялбар үл дийлэгдэх нум

  • хатуу амтай морь — амыг татахад авд үл дийлдэх морь

  • хатуу архи — чанга архи

  • хатуу эм — хор ихтэй эм

  • хатуу хөрөнгө — хүч ихтэй болсон хөрөнгө

  • хатуу зарчим — чанга гуйвалтгүй зарчим

  • хатуу арга хэмжээ — а.авч хэрэгжүүлэх арга хэмжээ чанга; б.чанга шийтгэл

  • хатуу зарлиг — чанга, шударга зарлиг

  • хатуу засаг — чанга бөгөөд шударга засаг

  • хатуу ном — а.чанга шаардлага бүхий сургаал, дэглэм журам; б.шилж. чанга сахил санваар

  • хатуу сануулга — чанга сануулан хэлсэн зүйл

  • хатуу сахилга — чанга, цэгцтэй сахилга бат

  • хатуу хориглох — эрс хориглох

  • хатуу үгтэй хүн — юмыг эрс шулуун хэлдэг зантай хүн

  • хатуу цохилт — хүчтэй, шийдэмгий цохилт

  • хатуу эр — чанга эр

  • хатуу сэтгэл — өрөвдөх, хайрлахыг мэдэхгүй сэтгэл

  • хатуу дотор — хайрлах энэрэх сэтгэлгүй

  • хатуу зориг — чанга, шийдэмгий санаа бодол

  • хатуу шийтгэл — хүнд шийтгэл

  • хатуу засал — монгол эмнэлгийн хагалах, хусах, тайрах, гаргах дөрвөн зүйл мэс засал

  • хатуу жил — а.хүнд бэрх, хүйтэн өвөл; б.арван хоёр жилийн бар, луу, морь, нохой, гахай жил

  • хатуу цаг — хүнд бэрх цаг үе

  • хатуу чихтэй — а.юм сонсохдоо муу; б.шилж. дуулгаваргүй, хүний үг тоодоггүй

  • хатуу гар — а.харамч, нарийн; б.юмыг хайр гамгүй эдэлдэг, эвддэг; в.шилж. чанга, ширүүн

  • хэдэн малаа хатуу юм болгох — хэдэн малаа арилжиж алт мөнгө болгох

  • хатуу тутарга — урга. - богино сүрэлтэй, гүн ногоо навчтай, бүдүүн молцгор үетэй нэгэн зүйл тутарга

  • хатуу цагаан — урга. - таван жижиг ялтас бүхий навчтай, шаравтар ногоон цэцэгтэй бага шиг тураг мод.Холтсоор нь цаас хийж, үрээс нь тос шахаж авна, мод нь хатуу учир барилгад хэрэглэдэг

Хэлц үг

  • хатуу юм — архи

  • яс хатуутай — бие бялдар сайтай, бие махбод сайтай

  • нэхэл хатуу — нэг шаардвал салдаггүй, санасандаа хүрдэг

  • суудал хатуутай — сурч судлах ажилд тэсвэр хатуужилтай

  • хатуу амтай — үг хэл ширүүн, хатуу үгтэй

  • ам хатуу — а.үг хэл ширүүн, хатуу үгтэй; б.хазаартаа дийлдэхгүй тэмүүлдэг морины зан

  • хатуу хоол/хатуу самар — хэцүү ажил, хийж гүйцэтгэхэд бэрх зүйл

  • хатуу ааруул мэрүүлэх — хүнд хэцүү ажил хийлгэх

  • хатуу гар — ширүүн, догшин, чанга

    Итгэлт бид хоёр хуучин түнш, дөрвөн жил арьс ширний том наймаа хийж байгаа юм даа. Хатуу гартай боловч буянтай хүн гэж Далай хэлээд зальтай нүдээ анийлган хоолойдоо тог тог инээв (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).

  • хатуу гараар үзэх — чангалах

    Жан Зи Юань шүдээ зуугаад “За би нэг оролдоод үзье. Тэгээд болдоггүй юм бол арай хатуу гараар үзнэ ээ (Зян Рун, Чонон сүлд).

  • хатуу идээ — архи, согтууруулах ундаа

    Аливаа баяр наадмын үеэр хамт олон байгууллагаараа зохион байгуулалттай архидаж, шилдэг мундгаа шалгаруулах нэрийдлээр хатуу идээ сөгнөсөөр хэдэн ч оныг үдэв дээ.

  • хатуу хоол — хэцүү ажил, бэрх зүйл, хэцүү, зовлонтой ажил

    Уурга бариад гурван сар болохгүй байж, хамаг адуугаараа загас дайлчих шахлаа. Адуу маллана гэдэг ч хатуухан хоол шив дээ гэж боджээ (Б.Нямаа, Хадам, хүргэн хоёр).

  • хатуу чихтэй — а.гөжүүд, зөрүүд

    Чи л эднийг сайн атгаж, хүзүүгий нь сунгаж байгаад хүн болгох хэрэгтэй шүү. Мөн ч чих хатуутай гэж мэдээрэй гэж Намдаг үглэн захилаа (Ж.Пүрэв, Нэр хүнд). б.дүлий

  • ↑ нэхэл хатуу

  • ↑ суудал хатуутай

  • ↑ яс хатуутай

  • Андуу мэх биш

  • Хатуу зөөлөн биш

  • Зөөлөн үг зөөхий шиг

  • Хатуу үг хар ус шиг

  • Зөөлөн үгтэй хүн зөөхий чануулах

  • Хатуу үгтэй хүн хар ус чануулах

  • Зөөлөн ус дусалсаар

  • Хатуу чулууг нүхлэнэ

  • Зөөлөн хүн зүрхнээсээ ялдам

  • Хатуу хүн хавирганаасаа хатуу

  • Натуу намар наашаа

  • Хатуу хавар цаашаа

  • Хад боловч хагардаг

  • Хатуу боловч цуурдаг

  • Хар цагаан гэгч өнгөний ялгаа

  • Хатуу зөөлөн гэгч чанарын ялгаа

  • Харам сэтгэл тушаа

  • Хатуу сэтгэл жад

  • Харамч хүн баян болдог

  • Хатуу хүн ноён болдог

  • Харамч хүн зоорь барих

  • Хатуу хүн хууль барих

  • Харуул мэхтэй

  • Хатуу эрхтэй

  • … болон өөр 21

Зүйр цэцэн үг

  • Модот газар муу үг

  • Хадат газар хатуу үг

  • Үг нь зөөлөн

  • Үйл нь хатуу

Хоршоо үг

  • хатуу зөөлөн — юмны эсрэг тэсрэг шинж

  • хатуу чилгэр — маш хатуу

  • хатуу чанга — а.хууль цааз зэргийн нигүүлсэнгүй зөөлөн биш байдал; б.хүний шийдэмгий, үл нугарах зан чанар

  • хатуу чагтуун — нум татахад авсаар дийлдэхгүйг нь

  • хатуу бэрх — хүнд хэцүү

  • хатуу хахир — хүнд хэцүү, бэрх

  • хатуу хүтүү — хүнд бэрх

  • хатуу хэтүү — хүнд хэцүү

  • хатуу ширүүн — хүнд бэрх, чанга ширүүн

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.