хөтлөх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Мал, амьтныг уяа, дөр, бурантагнаас нь барьж дагуулан явах
- 2.Хүнийг гараас барин дагуулан явах
- 3.Ажил хэргийг удирдан залж дагуулах, хөдөлгөх, хөтөлбөрлөх;
- 4.шилжсэн утгаНэг юмыг ийш тийш нь чирч заах
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | хөтлөх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | — |
| Өнгөрсөн цаг (-лаа) | хөтлөлөө |
| Өнгөрсөн цаг (-в) | хөтлөв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | — |
| Үйлдсэн нэр (-сан) | — |
| Хэвшсэн нэр (-даг) | — |
| Холбох нөхцөл (-ж) | — |
| Урьдчилах нөхцөл (-аад) | хөтлөөд |
| Болзох нөхцөл (-вал) | — |
| Хүсэх (-маар) | — |
| Захирах (-аарай) | хөтлөөрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | хөтлөхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
морь хөтлөх — морийг цулбуураас нь барин сул дагуулан явах
нохой хөтлөх — нохойг уяагаар оосорлон явах
тэмээ хөтлөх — тэмээг бурантагнаас нь оосорлон сул дагуулан явах
хүүхэд хөтлөх — хүүхэд дагуулан явах
данс хөтлөх — данс үйлдэх
хэрэг хөтлөх — хэрэг бүртгэх
бичгийн оруулгыг чирж хөтлөх — бичгийн оруулгыг ийш тийш нь чирж заах
Хэлц үг
бодийг нь хөтлөх — а.алах; б.ямар нэгэн зүйлийг эвдэх, үгүй хийх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.