болгох
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Биелүүлэх, гүйцээх, дуусгах
- 2.Хойшлуулах, хүлээлгэх
- 3.Мэргэжил, ажил үүрэг хүлээлгэх;
- 4.Турш, бүр
- 1.Боловсруулах, чанах
- 2.Түүхий идээний зүйлийг чанаж боловсруулах
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | болгох |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | болгоно |
| Өнгөрсөн цаг (-лаа) | болголоо |
| Өнгөрсөн цаг (-в) | болгов |
| Өнгөрсөн цаг (-жээ) | болгожээ |
| Үйлдсэн нэр (-сан) | болгосон |
| Хэвшсэн нэр (-даг) | болгодог |
| Холбох нөхцөл (-ж) | болгож |
| Урьдчилах нөхцөл (-аад) | болгоод |
| Болзох нөхцөл (-вал) | болговол |
| Хүсэх (-маар) | болгомоор |
| Захирах (-аарай) | болгоорой |
| Үгүйсгэх (-хгүй) | болгохгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ажил болгох — ажил бүтээх
гол үзлээ болгох — гол үзэл санаа гэж үзэн баримтлах
саадгүй болгох — саад тотгорыг арилгах
хүчингүй болгох — хэрэгсэхгүй болгох
маргааш болгох — маргааш болтол хойшлуулах
өглөө болгох — өглөө болтол хүлээлгэх
айл болгох — гэрлүүлэх
хань болгох — ханьтай явуулах
номонд дуртай болгох — ном зохиол сонирхуулах
өдөр болгон — өдөр бүр
хүн болгон — хүн бүхэн
болгосон олс — олсыг үнсний усанд дэвтээж боловсруулаад цэв цэгээн болгосон нь
мах болгох — а.махыг чанаж болгох; б.шилж. хүнийг ихэд ядраах зүдрээх
хоол болгох — хоол чанах
цаас болгох — цаас боловсруулах
Хэлц үг
амны зугаа болгох — амны зугаа хийх
нүдтэй болгох — а.ажигч гярхай болгох; б.ухаалаг болгох
Зүйр цэцэн үг
Хүн болгон адилгүй
Хүлэг болгон жороогүй
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.