цалгих
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Усны давлагаа эрэг хөвөөнөөс давах, хэтрэн долгилох
- 2.Саванд буй шингэн халин асгарах
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | цалгих |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | цалгина |
| Өнгөрсөн цаг (-лаа) | цалгилаа |
| Өнгөрсөн цаг (-в) | цалгиав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | цалгижээ |
| Үйлдсэн нэр (-сан) | цалгисан |
| Хэвшсэн нэр (-даг) | цалгидаг |
| Холбох нөхцөл (-ж) | цалгиж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | — |
| Болзох нөхцөл (-вал) | цалгивал |
| Хүсэх (-маар) | цалгимаар |
| Захирах (-аарай) | — |
| Үгүйсгэх (-хгүй) | цалгихгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
далайн ус цалгих — далайн ус эрэг хөвөөнөөсөө давах
тогоотой сүү цалгих — тогоотой сүүг ширүүн хөдөлгөснөөс халин асгарах
хувинтай ус цалгих — хувинтай ус давж асгарах
Хэлц үг
цагтаа цалгих — чинээ чадалтай, юм юмаар элбэг хангалуун байх
Хоршоо үг
бялхах цалгих — а.саванд буй шингэн халин асгарах; б.шилж. идээ ундаагаар элбэг дэлбэг байх
халгих цалгих — а.шингэн юмны савнаасаа давж асгарах; б.шилж. элбэг хангалуун байх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.