ороох
Тайлбар
- 1.Тойруулан боох
- 2.Өнцөг булан зэргийг тойрон явах
- 3.Хээ угалз хатгаж оёх
- 4.шилжсэн утгаАсууж хоргоох, эгзэгтэй асуулт тавьж гэнэдүүлэн үг алдуулахыг оролдох
- 1.Нялх хүүхдийн уйлж унжин салахгүй зууралдах
- 1.Хүнд ачаа ачсан тэмээний хойд хөл нь доголох.
Ойролцоо үг
Нийлмэл үг
алчуур ороох — толгойдоо алчуур зүүх
бүс ороох — биеэ тойруулан бүслэх
дээсээр ороох — дээсээр боож баглах
гэзгээрээ толгойгоо ороох — үсээрээ толгойгоо тойруулан боох
хүүгээ хөнжилд ороох — хүүгээ хөнжилд боох
галын дөл байшин ороох — галын дөл байшинг тойрон угалзран шатах
тамхи ороох — тамхи татахад бэлтгэж цаасанд боох
сурны үзүүрийг гартаа ороож барих — сурны үзүүрээр гараа боон барих
булан ороох — ямар нэгэн зүйлийн буланг тойрон явах
гудамж ороон явах — гудамжны булангаар тойрч явах
уулын хошуу ороож одох — уулын хошууран орсон хэсгийг тойрон одох
дайсны цэргийн ар хударгаар ороох — дайсны цэргийн араар тойрон бүслэх
ороон хүрээлэх — тойрон хүрээлэх
зүү ороох — зүүг утсаар ороож оёх уран оёдол
үгээр ороох — өөтэй үгийг нь ашиглан гэнэдүүлэхээр оролдож хоргоох
ороож асуух — асуултаар шахамдуулан мохоох
Хэлц үг
↑бөгс ороох
↑ толгой ороох
↑ хоосон үг хоолой ороох
↑ хэл ам ороох
Зүйр цэцэн үг
Хоосон үг хоолой ороох
Хоршоо үг
ороох зангидах — ямар нэгэн зүйлийг тойруулан боож үхлүүт уях
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.