цэвэрлэх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Цэвэр ариун болгох, хог шороо, хир буртаггүй болгох
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгto clean, to tidy up
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | цэвэрлэх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | цэвэрлэнэ |
| Өнгөрсөн цаг (-лаа) | цэвэрлэлээ |
| Өнгөрсөн цаг (-в) | цэвэрлэв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | цэвэрлэжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | цэвэрлэсэн |
| Хэвшсэн нэр (-даг) | цэвэрлэдэг |
| Холбох нөхцөл (-ж) | цэвэрлэж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | цэвэрлээд |
| Болзох нөхцөл (-вал) | цэвэрлэвэл |
| Хүсэх (-маар) | цэвэрлэмээр |
| Захирах (-аарай) | цэвэрлээрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | цэвэрлэхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
цэвэрлэх байгууламж — байгаль, үйлдвэр зэрэг газрын хаягдал усанд цэвэрлэгээ хийх үүрэгтэй, ус сувгийн тогтолцоонд багтагч инженерийн иж бүрэн байгууламж, цэвэрлэх байгууламжид хорт хий, утаанд бохирдсон агаарыг цэвэрлэх төхөөрөмж бас багтдаг
гэрээ цэвэрлэх — гэрээ цэвэр, хир буртаггүй болгох
Хэлц үг
нэрээ цэвэрлэх — нэр төрөө цэвэр ариун болгох
Хоршоо үг
угаах цэвэрлэх — цэвэрхэн болгох, хиргүй болгох
Товчилсон үг
ТЦБ — Төвийн Цэвэрлэх Байгууламж
Үгийн гарал
цэвэр (cever, “clean”) + -лэх (-lex), compare Buryat сэбэрлэхэ (seberlexe) and Kalmyk цеврлх (tsevrlx).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.