шаагих
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хур бороо ширүүн орох; их усны шуугих чимээ гарах
- 2.Олон хүн, амьтны шуугих, цуугилдах
- 3.Ажил үйлд хөнгөн гавшгай, сэргэлэн золбоотой байх
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | шаагих |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | шаагина |
| Өнгөрсөн цаг (-лаа) | шаагилаа |
| Өнгөрсөн цаг (-в) | шаагив |
| Өнгөрсөн цаг (-жээ) | — |
| Үйлдсэн нэр (-сан) | — |
| Хэвшсэн нэр (-даг) | шаагдаг |
| Холбох нөхцөл (-ж) | шаагч |
| Урьдчилах нөхцөл (-аад) | шаагаад |
| Болзох нөхцөл (-вал) | шаагивал |
| Хүсэх (-маар) | шаагимаар |
| Захирах (-аарай) | шаагаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | шаагихгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
шаагисан бороо — хүчтэй ширүүн бороо
бороо шаагин орох — салхи салхилан гэнэт үүлшиж, бороо ширүүн орох
голын ус шаагин урсах — голын ус шуугих чимээ гарган хүчтэй урсах
үүл шаагих — үүл бөөн бөөнөөрөө нүүх
хонь хурга майлалдан шаагих — олон хонь хурга бужгинан дуу шуу гаргах, цуугилдах
шаагисан ажилчид — а.гавшгай сайн ажилчид; б.дуу шуу болсон шуугилдсан олон ажилчид
шаагисан гавшгай залуучууд — сэргэлэн, золбоотой залуучууд
Хоршоо үг
шаагих шуугих — а.хур бороо хүчтэй ширүүн орох чимээ гарах; б.олон амьтны бужигнах, дуу шуу гаргах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.