шаазан
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Шаварыг шигшин нарийн ширхэгтэй болгон шатаан боловсруулж хийсэн хатуу бөгөөд хэврэг, ваарнаас нарийн эд
- 2.Шаазангаар хийсэн аяганы ерөнхий нэр
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | шаазан |
|---|---|
| Харьяалахын тийн | шаазангийн |
| Заахын тийн | шаазанг |
| Өгөх орших тийн | шаазанд |
| Гарахын тийн | шаазангаас |
| Үйлдэхийн тийн | шаазнаар |
| Хамтрахын тийн | шаазантай |
| Чиглэхийн тийн | шаазан руу |
| Олон тоо | шаазангууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
шаазан ваар — шаазангаар хийсэн ваар
шаазан таваг — шаазангаар хийсэн таваг
шаазан хүн — хүний дүрс гарган хийсэн шаазан
шаазан тоосго — шаазангийн шороогоор хийсэн барилгын материал
шаазан эдлэл — каолин, галд тэсвэртэй уян шавар, цахиур, хээрийн жонш зэрэг эрдэс түүхий эдийг хольж өндөр температурт шатааж пааландсан вааран эдлэл
шаазангийн үйлдвэр — шаазан эдлэл хийдэг үйлдвэр
шаазангийн шавар/шаазангийн шороо — шаазан хийдэг маш нарийн, цагаан, гуулин шороо
шаазангийн шир — давирхай, будаг зэргээр хийдэг гоёлын нэг зүйл
бүдүүн шаазан — муухан боловсруулсан шаазан
нарийн шаазан — сайн боловсруулсан шаазан
шаазан аяга — шаазангаар хийсэн аяга
шаазанд уух — шаазан аяганд уух
гангар шаазан — а.маш нарийн хийц бүхий нимгэн шаазан; б.түүгээр хийсэн аяга
Хэлц үг
Шаазан аяга цэвэр
Цааз хууль ёсоор
Хоршоо үг
аяга шаазан — аяганы ерөнхий нэр
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.