шаазгай
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.амьтанХэрээнийхэн овгийн нэг төрөл, алаг шаазгай. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтий, Их Хянганы уул нурууны ой, голын шугуй, говьд тархсан, хэрээтэй адил болоод бие жигүүр хар алаг, урт сүүлтэй, шагширан дуугардаг суурин шувуу
Англи утга
- нэр үгEurasian magpie, (Pica pica)
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | шаазгай |
|---|---|
| Харьяалахын тийн | шаазгайн |
| Заахын тийн | шаазгайг |
| Өгөх орших тийн | шаазгайд |
| Гарахын тийн | шаазгайгаас |
| Үйлдэхийн тийн | шаазгайгаар |
| Хамтрахын тийн | шаазгайтай |
| Чиглэхийн тийн | шаазгай руу |
| Олон тоо | шаазгайнууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
шаазгай алаг — малын гэдэс, далаараа хар алаг зүсэм
шаазгай шагшрах — шаазгай шувуу шагшин дуугарах
шаазгайн өндөг — шаазгай шувууны гадуураа хальс бүхий зууван хэлбэртэй үр хөврөл
шаазгайн сүүл — шаазгай шувууны сүүл
шаазгайн үүр — шаазгай шувууны амьдрах оромж
шаазгайн савар — урга. - иш шулуун, зуувандуу хавтгай жижиг навч бүхий олон наст өвс; цомхон шар баг цэцэг бүрэлдэж, олон жижиг жимс сууна; туугийн хөл
Хэлц үг
шаазгай шиг шагшрах — дэмий чалчих
↑ овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ
↑ хор идсэн шаазгай шиг
Мод эс босвол
Шаазгай юунд суух вэ
Муу мах шороонд дуртай
Шаазгай дааринд дуртай
Овоо босгоогүй бол
Шаазгай хаанаас буух вэ
Шаазгай нисээгүй бол
Морь юунд үргэх вэ
Шаазгай хаанаас суух вэ
Чамайг ирээгүй бол
Би хаанаас ингэх вэ
Саглагар мод үгүй бол
Шаазгай хаанаас суух
Шалтаггүй бол миний ээж
Яаж үхэх вэ
Саглагар мод ургаагүй бол
Шаазгай суухаар ирэхгүй
Сайхан хүүхэн төрөөгүй бол
Самбай тавихаар ирэхгүй
Шаазгай хаанаас ирэх вэ
Улай эс үзвэл шаазгай юундаа баах вэ
Шаазгай эс нисвэл морь юундаа үргэх вэ
Шаазгай гургуулын жороог сурах гэж хөлөө гулзайлгах
Хэрээ галуу дуурайж усанд орж хөлөө хөлдөөх
Шаазгай гургуулыг дуурайж дэншээ болно
Шаазгай гургуулыг дуурайж жороо сурах гээд илжиг болно
Шаазгай дуугарвал чалчиж магад
Хэрээ дуугарвал хэрэлдэж магад
Шаазгай зүү олоод
Онголойгоо хатгаж үхнэ
Шаазгай зүү олоод хатгах газаргүй
Бөгсөндөө хатгана
Хийх газаргүй гэх шиг
Шаазгай нисэхгүй бол морь юунд үргэх вэ
Шалтгаангүй миний ээж яаж үхэх вэ
Шаазгай хурвал буга барина
Шоргоолж нийлбэл барс иднэ
- … болон өөр 16
Үгийн гарал
Borrowed from Old Uyghur 𐽻𐽰𐽲𐽶𐽴𐽲𐽰𐽺 (sʾqyzqʾn /saġïzġan/) into Proto-Mongolic *saxajïgaï (“magpie”). Compare Dongxiang sazhigvei, Turkish saksağan.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.