шаах
Тайлбар
- 1.Юмыг нэвтрүүлж оруулахаар давтах, цохих
- 2.Шувууны хошуугаараа юм тонших
- 3.Гараа зангидан цохих, дэлдэх
- 4.Асар майхан зэргийг барих, босгох
- 5.шилжсэн утгаНайдан тулгах
- 6.шилжсэн утгаОйртох, тулах
- 7.шилжсэн утгаЮм руу шигдэн орох
- 8.шилжсэн утгаЧихцэлдэх, шавааралдах
- 9.шилжсэн утгаБусдын ярианд, зөвшөөрөлгүй шууд оролцох.
- 1.шаах шувуу амьт. (амьтныг шүүрэн барьдаг нэг зүйл шувуу).
Ойролцоо үг
Нийлмэл үг
шааж орох — үзүүртэй урт нарийн зүйл хатуу гадаргууд нэвт орох
гадас шаах — гадас нэвт оруулахаар цохих
хутга шаах — хутгаар бүлэх
бүргэд шаах — бүргэд хошуугаараа тонших
асар шаах — асар барьж босгох
майхан шаах — майхан барих
ам шаах — амаар тулгах
лаахай шаах — хүчлэн тулгах
хашаанд шааж барих — хашаанд тулгаж барих
гарт өргөс шаах — гаранд өргөс шигдэн орох
устай онгоц руу хонь ямаа шаах — устай онгоц руу хонь ямаа хошууран чихцэлдэх, шавааралдах
Хэлц үг
шаасан гадас шиг — гуйвшгүй, эрс шийдвэртэй
толгойгоо шаах — ихэд гэмшин харуусах, өөртөө гэм өгөх
шаасан гадас шиг/адил — гуйвшгүй, эрс шийдвэртэй, хаашаа ч хөдлөхгүй бат, бөх
Яримпил хөдөлж ч зүрхэлсэнгүй, яг дороо шаасан гадас адил зогссоор байлаа (Т.Баасансүрэн, Тэрбумтан).
Үхэр нэг гөжүүдлэхээрээ хүзүүгээ гөрдийлгэн, нүдээ улаанаар эргэлдүүлээд яаж ч ташуурдлаа гэсэн газарт шаасан гадас шиг хөдлөхгүй зогсон малчин эзнийхээ уурыг барах тохиолдол ч хааяа бас бий (Зян Рун, Чонон сүлд).
↑ ам шаах
↑ заяаны нүдэнд нь зүү шааж, залааны үзүүрт идээ буглах
↑ нусаар нааж, нударгаар шаах
↑ толгойгоо шаах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.