хатгах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Үзүүртэй юмаар чичих, бүлэх
- 2.Могой, зөгий зэрэг хорхой шавжийн хошуугаараа хазах
- 3.Оёх
- 4.шилжсэн утгаБие эрхтэн юмаар чичих мэт гэнэт хүчтэй өвдөх
- 5.шилжсэн утгаӨдөөн үймүүлэх, янз байдлыг турших
- 6.шилжсэн утгаСудас ханах, хануур хийх
- 7.шилжсэн утгаЮмыг шигтгэж тогтоох
- 8.Юмыг зоох, шигтгэх
- 9.шилжсэн утгаЮман дээр тонгорцоглон тулж унах
- 10.шилжсэн утгаБагтаж зэрэгцэх, зэрэгцэн орших
- 11.шилжсэн утгаОодрох, даврах
- 12.шилжсэн утгаЮм шургуулах, өлгөх.
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгto stab, to prick
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | хатгах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | хатгана |
| Өнгөрсөн цаг (-лаа) | хатгалаа |
| Өнгөрсөн цаг (-в) | хатгав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | хатгажээ |
| Үйлдсэн нэр (-сан) | хатгасан |
| Хэвшсэн нэр (-даг) | хатгадаг |
| Холбох нөхцөл (-ж) | хатгаж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | хатгаад |
| Болзох нөхцөл (-вал) | хатгавал |
| Хүсэх (-маар) | хатгамаар |
| Захирах (-аарай) | хатгаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | хатгахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
шөвгөөр хатгах — шөвгөөр шаах
өргөс хатгах — өргөс шаах
хуруугаар хатгах — хуруугаараа чичих
зөгий хатгах — зөгий бөгсний угт байх өргөс бүхий зүйлээрээ чичээд авах
могой хатгах — могой ха-зах
угалз хатгах — утсаар угалз хатгаж оёх
утас хатгасан хавтага — угалз гарган оёсон хавтага
зүү хатгах — юм оёх
өвдгөөр хатгах — өвдгөөр гэнэт хүчтэй өвдөх
хавиргаар хатгах — хавиргаар гэнэт хүчтэй өвдөх
хатган үймүүлэх — янз байдал туршин саад болох
бослогод хатгах — а.бослого гарга хэмээн турхирах; б.бослого гаргая хэмээн ятгах
тагнай хатгах — ханиасан, голоо цохьсон адуу жилбэнгийн оёгтой тэмээ малын амыг ангайлган тагнайн голд буюу өмнөөсөө гурав дөрөвдүгээр зураа сүлбэж хатган эмчлэх
туурайн салааны судас хатгах — догол өвчтэй малын хөлийн салааны завсраар дарж үзэхэд булхалзах үед хатгаж эмчлэх арга
хүж хатгах — хүж шигтгэн тогтоох
туг хатгах — а.туг бөхлөн тогтоох; б.шилж. ажил хэргийн эцсийг үзэх, амжилтад хүрэх
хашаа хатгах — хашаа барих
шон хатгах — шон зоох
толгойгоороо газар хатгаж унах — толгойгоороо газар мөргөн унах
хаяа хатгаж суух — хаяа зэрэгцэн суух
хамар хатган сууж идэх — зэрэгцэн сууж хоол идэх
Хэлц үг
өр өрц хатгах — сэтгэл санаа ихэд зовох, шаналах
эз нь хатгах — даврах, оодрох, муу юм нь даллах
ногоо хатгах — хавар ногоонд цадсан мал тоглох
хоол нь хатгах — оодрох
хатгаад хар цус гарахгүй болох — ядуураад юу ч үгүй болохыг хошигносон хэллэг
Ганц бие өгөр өвгөнөөс юу дээрэмдэх гээ вэ? Хатгаад ч хар цус гарахгүй ээ хүүхээ.
↑ ногоо хатгах
↑ өр өрц хатгах
↑ хоол нь хатгах
↑ эз нь хатгах
Хөндлөнгийн хүнд хөөгдөж
Хөнөөх үгэнд автагдах
Хажуугийн хүнд хатгагдаж
Хатгах үгэнд автагдах
Зүйр цэцэн үг
Цагаачийг цагаа хатгаж
Цагаан гүүг ногоо хатгах
өр өрц хатгах (сэтгэл санаа ихэд зовох
Шаналах); хазахгүй бол нохой ч гэсэн яахав
Хатгахгүй бол могой ч гэсэн яахав
Хоршоо үг
оёх хатгах — үйл үртэс мэтгэх, нэхэх
өдөөх хатгах — а.ямар нэгэн хэрэг явдал сэдээд түүндээ бусдыг уриалах; б.муу зүйл хийлгэхээр оролдох
Үгийн гарал
*
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.