цохих
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Жанчих, дэлдэх, цохих, нүдэх
- 2.Дийлэх, давах, ялах
- 3.Жигд хэмнэлттэй юмны цохилон хөдлөх
- 4.шилжсэн утгаХөгжмийн зэмсгийг дэлдэж дуугаргах
- 5.шилжсэн утгаБайгалийн гэнэтийн хүчинд дайрагдах
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгto hit, to strike; to beat (a drum, of a heart, ...)
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | цохих |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | цохно |
| Өнгөрсөн цаг (-лаа) | цохлоо |
| Өнгөрсөн цаг (-в) | цохов |
| Өнгөрсөн цаг (-жээ) | цохжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | цохсон |
| Хэвшсэн нэр (-даг) | цохдог |
| Холбох нөхцөл (-ж) | цохиж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | цохоод |
| Болзох нөхцөл (-вал) | цохвол |
| Хүсэх (-маар) | цохмоор |
| Захирах (-аарай) | цохоорой |
| Үгүйсгэх (-хгүй) | цохихгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
гараар цохих — гараар жанчих
зад цохих — задартал цохих
мөндөр цохих — хүчтэй мөндөр дэлдэх
машин цохих — бичгийн машинаар юм бичих
ташуураар цохих — ташуураар жанчих
туйпуу цохих — туйпуу, тоосгыг хэвэнд хийж гаргах
утас цохих — яриа. - а.утсаар ярих; б.цахилгаан мэдээ явуулах
хага цохих — хагартал дэлдэх
хэмх цохих — хэмхэртэл цохих
хэнгэрэг цан цохих — хэнгэрэг цан дэлдэх
дайсныг бут цохих — дайсныг ялан дийлэх
зүрх цохих — зүрх дэлсэх
цаг цохих — цаг нэгэн хэмээр цохилон дуугарах
бөмбөр цохих — бөмбөр дэлдэх
ёочин цохих — ёочин хөгжим тоглох
хонх цохих — хонх дэлдэж дуугаргах
жавар цохих — байгалийн халуун дулаан уур амьсгалаас жавартай хүйтэн уур амьсгалд шилжих
салхи цохих — а.салхи гэнэт гарах; б.хатгаа өвчин тусах
тариаг мөндөр цохих — тариаг мөндөр дайрах
Хэлц үг
↑дал мөр цохих
↑ толгой цохих
↑ хөвөнд боосон чулуугаар цохих
↑ хөхөөг хүйдсээр цохих
↑ чих цохих
Сахих гэсэн сахил ч үгүй
Цохих гэсэн туулай ч үгүй
Сахих гэсэн сахилгүй
Цохих гэсэн толгойгүй
Цохих туулайгүй
Сахих санвааргүй
Үгийн гарал
From Proto-Mongolic *cokï- (“to peck”), from Proto-Turkic *čok- (“to swoop down on, to peck”). Evolution of sense to more general to hit is shared with other Central Mongolic languages and Daur. Compare Dongxiang chughu, Kazakh шоқу (šoquw).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.